Thursday 24 January 2013

Бүрхэг байна.......


Өчигдөг Англид хамт байсан найзтайгаа уулзаад жаал буу халж суулаа. Бид 2 ийм тийм юм ярьж байгаад нийгмийн дутагдалтай болон хэцүү байдал өсч байгаа хүүхдүүдийн талаар яриа өрнөж эхэлсэн юм. Хог дээр төрөөд тэндээсээ нэг ч удаа хот орж үзээгүй хүүхэд зөндөө байдаг гэнэ. Би таамаглаж байсан боловч  бодит гэж төсөөлж байгүй юм манай найз гэтэл үзээд иржээ. Тэнд очиход найз маань маш том шоконд орж сэтгэл өвдсөнөө ч нуусангүй. Тэдгээр хүүхдүүд маань Улаанбаатарт орж ирвэл Лас Вегасд ирсэн юм шиг болох байх гэсэн найзын маань үг надыг хүртэл шоконд орууллаа. Бидний Монгол Бидний том ирээдүй тэнд хог дээр төрөөд хог дээр амьдралаа зогоож байна. Тэдний буруу гэж юу байхав хөөрхий хүүхдүүд, ингээд л манай Монголд боловсон хүчиний дутагдалтай гээд яриад л байдаг мөн радиогаар ажил байна гээд л зарлаад байдаг байрний урдуур хойгуур доогуур явж хог түүгээд байгаа хүмүүст хүртэл таархаар ажил цаана чинь зөндөө байгаа зарлаад байх юм хүүхдээ хүртэл хогын замаар залгуулж байгаа эцэг эхчүүд арай л дэндэж байна даа. Архиныхаа мөнгийг олж л байвал болох тийм амьдрал манай Монголд ихээр байхад яаж энэ улс маань хөгжиж дэвших билээдээ. Туслалцаа гээд хувцас эрүүл мэндийн үзлэг хэд хийгээд ч нэмэргүй эд нар дахиад л ирээд өгөөд явдаг өдийд ирнэдээ гээд яаг нөгөө хэвээрээ байгаад байдаг ингэхээр туслалцаа ч өгөх хэрэггүй болж байгаам одоо тэгээд эдгээр хүмүүсийг яалтай ч билээ дээ. Бид хувиараа болон ТББ-аар хүртэл зөндөө хадив хүмүүст өгөөд  яваад л байдаг гэтэл дээрдэж байгаа ямар ч зүйл байдаггүй бид хог дээр төрөхөөс нь өмнө буруу замруу орохоос нь өмнө тэдэндээ туслалцаа үзүүлэн өөрийн хүүхэд шиг хандан боловсролтой Монголын нэгэн иргэн болгочихвол бидэнд ч Монголдоо ч тэд маань том болно гэхэд би итгэлтэй байна. Бичэж байхдаа хүртэл зүрх минь түг түг түг гээд байх юм харамсаж байгаагийн шинж байхдаа.  

No comments:

Post a Comment