Wednesday 23 November 2016

Эмэгтэй Эрэгтэй бүгд тэгш эрхтэй байх




Блогтоо юм бичээгүй зөндөө сар болжээ. Тэр хугацаанд гэр бүл хүүхэд нтр гээд зөндөө завгүй стрэсстэй байлаа. Гэтэл өчигдөр шөнө хүүгээ унтуулаад Эмма Ватсон гэх эмэгтэйн дуу хоолойг дахин нэг сонслоо өмнө нь сонсоод бас л гоё мэдрэмж авч байсан ч тэр үзэл бодлоо тухайн үед илэрхийлж чадаагүйм байна. Мөн дээрээс нь зөндөө олон хүмүүсийн дуу хоолойг сонсоод зөндөө сэтгэл хөдлөж нүдэнд минь нулимс гараадл авлаа. 
Юуны өмнө миний хүрээлэн байгаа бүх эмэгтэйчүүд охид бүсгүйчүүд минь бид чинь заавал том болоод хүнтэй суугаад гэр бүлээ хүүхдээ гэх зорилготой ажилтай хүмүүс биш юм шүү!!!!
Бидэнд хийнэ бүтээнэ гэсэн сэтгэл байвал болдог юм битгий айж имээж байгаарай, эмэгтэй хүн учираас энэ хөлбөмбөг тоглож чадахгүй гээд бага насанд эмэгтэй учираас гээд мөрөөдлөөс нь түлхэсэн гэх мэтчилэн зөндөө олон эрэгтэй хүний давуу талууд гарч ирнэ эмэгтэй хүн юу гэж энийг хийж бүтээхэв гээд ажилд авахгуй байх түүний кареэрийг дээшлүүлэхгүй байх, гадуур машин байриад явж байхад нь ёоооё хүүхдээ хараад гэртээ сууж байхгүй ингээд явж байхын авгай чинь гэх мэтчилэн эмэгтэй хүнийг дорд үзэх зөндөө олон үйлдлүүд ажиглагдаж байна. Хүнтэй суугаад 2,3 жил гэртээ байгаад нэг л тийм цаанаа гунигтай ууртай уцаартай явхад минь миний талын хүмүүс ч найзууд ч гэсэн чи дуртайдаа гаргачаад юундаа яадраад байна, стрэссдээд байна гэдэг юм бэ? гэдэг үгийг зөндөө сонслоо надаа энэ үг үнэхээр таалагддаггүй яагаад би хэцүү стрэсстэй байгаагаа илэрхийлж тусламж хайж болдоггүйм бэ би тэгээд тэвчээд явах ёстой гэж үү? Надад бас өөрийн гэсэн хийх бүтээх мөрөөдөл зорилго гэж байдаг шүү дээ гэх бодол өчигдөр л орж ирлээ. 3 жил гэртээ өөрийн зорилго мөрөөдлөө газар булаад хүний мөнгөөр гэр бүл хүүхэдээ гэж амьдрах тийм ч таатай сайхан биш санагдлаа миний өөрийн бардам сайхан зан хаашаа алга болчих нь энэ вэ? Одоо надаа ямар ч ирээдүй байхгүй мэт харь газар байх тийм гоё санагдахгүйм. Ажилаа хийж яваа ээжүүдийг харахад цаанаа нэг гэрэлтэй гэгээлэг байх юм гэртээ байгаа эмэгтэйчүүдээсээ илүү өөртөө итгэлтэй сайхан харагдана. Гэртээ байх ажилаа хийх үнэхээр гэр бүлд ч эхнэр нөхөр 2-ын харилцаанд ч том нөлөө ордог гэдэгийг зарим нэг эмэгтэйчүүд ойлгоод байдаг мөртлөө нэг сайн хэлж өгдөггүй дуу хоолойгоо гаргадаггүйм шиг санагдлаа. Би нэг таньдаг охиноосоо ийн асуусан юм  Чи төрөөд 5 сарын дараа ажилд орчихсон яагаад вэ? гэсэн Би дуртай юмаа авхын тулд гэж байсан !!! Ямар гоё санагдсан гээч ...,, Бид өөрсдийн хүн чанар би чинь хэн билээ гэдэгээ хэзээд мартахгүй байх  хэрэгтэй!!! Эмма Ватсоны хэлдгээр өөрийн санаа бодлоо дуу хоолойгоо би хэлэхгүй бол хэн миний өмнөөс хэлж өгөх юм бэ? Одоо санал бодлоо хуваалцахгуй юм бол хэзээ хуваалцах юм бэ!? гээд нэг бодоод үзээрэй хөөрхөн бүсгүйчүүд минь !!!
#бүсгүйчүүд #бидчадна #хийнэбүтээнэ #тэвчихшаардлага #бидэндбайхгүй #эмэгтэйчүүд #тэгшэрхтэй 

Sunday 31 January 2016

Үзэсгэлэнтэй, Хөөрхөн, Ухаантай


Хэзээ ч юм хаанаас ч эхэлсийн бүү мэд энэ таргалалт, нуугдмал сэтгэхүй, ичимхий зан, олон долоон гачин юм боддог бодол...
Гоё сайхан гуалиг биетэй нь гуалиг сайхан залуутай, муухай царайтай дээрээс нь бүдүүн нь таарсан хүнтэйгээ суух ёстой гэх бодолыг бас хэзээ ч хаанаасаа ч ургуулаад өгциймдээ....цццц
Бидний хамгийн их үздэг олон ангит кино мөн зар сурталчилгаа гэхэд илүүдэхгүй биздээ... бид багаасаа ТВ-ээр гоё сайхан нь хамгийн дээр байх ёстойм байна гэж бодож хамгийн хөөрхөн туранхай нь ажил төрөл бүхнийг эдэлдэг юм байна гэдэг ойлголт бүгд сошл ертөнцөөс ойлгож авсан. Уг нь бодит амьдрал гэдэгийг гадуур алхангаа мэдрэх тэр мөч юмсан тухайн мөчид бид өөрсдийгээ бусадын доог тохуу болж байгаа мэт зүйрлэн хамаг бардам итгэлээ алдан жаахан гэм хийцэн мэт хэн намайг юу гэж бодож байгаа бол тэр намайг сая яаг бүдүүн хүүхэн гэж харлаа, тэр намайг юу өмсцийн бэ гэж хараад байнадаа гээд 00 орон өөрийгээ сайн ажиглан буцаад л бүүр жижигрэн 00-ийн өрөөнөөс гарч ирэхдээ би биш өөр нэгэн мэт санагдан гарч ирдэг болцон байсан үе зөндөө. Гэтэл тийм нуугдаж явсан үед гэнэт хэн нэгэн гэрэл цацарсан хүн ирж гараа өгөх болсон юм түүнтэй хамт эхэндээ дотны найз мэт уулзан өөрийгээ гаргаж ирж чаддаг байлаа, Аа гэхдээ хэзээ ч юм бүү мэд түүнтэй уулзахаар догдлох гээд байдаг боллоо тэгээл үгүй тэр намайг яагаад ч тоохгүй, хүмүүс хүртэл түүнийг царайлаг гоё залуу гэдэг тийм хүн яаж надтай хайр дурлал зассссс би тэнэг байхаа гээдл өөрийгээ хүчээр дардаг байлаа. Тэгсэн нөгөөх маань надтай албан ёсоор болзох юм яриад уналаа шүү би ч за яршигаа тоглож байгаам байхдаа гээдл өөртөө бас итгэж өгөхгүй гарлаа. Түүнтэй хамт хотын гудмаар алхан явахдаа бас л хүмүүсийн харцыг би ажиглан - Энэ хүүхэн нь баян байхаа яаж ийм гоё залуу ийм хүүхэнтэй явдийм, - Пээх энэ залуу энэ хүүхнийг яаж тоогоо вэ, - Ичээсэй, -Үгүй байлгүйдээ намайг год гэвэл энэ залуу бас год гэх байх хөөрхийдөө энэ хүүхэн, - Ердөөсөө зохицохгуй байнаа энэ 2,.,, гэсэн чимээ зөвхөн надад л сонсогдох шиг сэтгэл их өвдөж өөрийн эрхгүй өөртөө гомдох шиг би ийм л арчаагүй юм байхдаа уг нь дундаж өндөртэй 60кг тэгээд хувцасаа хөөрхөн тааруулаад өмсчдөг хөөрхөн биш ч өхөөрдөмдөө орох байх гэж бодож явдаг байсан юмсан. Хаана байна вэ миний итгэлтэй бардам өхөөрдөм хөгжилтай ааш зан минь,,.... бараг л уйлах шахаад явдаг боллоо. Ингээд хэд хэд болзоход нөгөөх минь нээрээ л надаа сайн болцон юм шиг санагдлаа би бас их сэжиглээд байгаамаа яагаад надад гэж зөндөө хөөрхөн сэкси охидууд бөөн бөөнөөр байхад миний юунд болов надад баян чинээлэг гэх юм юу ч байхгүйдээ аа жаахан халахаараа даах гээд байдаг тэр юм боловуу надтай уулзах болохоороо уулгаад даалгах гэсийн боловуу тэгэхдээ хэд хэд уулзахад дандаа тэр маань даагаад байсан би гайхсан л даа өмнө нь би өөр өөрсдийхийгээ гээд төлдөг байсан юмлдаа. Тэгээд нэг өдөр бүр зориж асуусан юм чи миний юунд болоод байгаам гээд ккк надаа бараг юуч байхгүй тэгэхүү нтр гээдл ккк тэгсэн нөгөөх маань ёооё нтр гээд уур хилэн мөн гайхсан маягтай чи хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй мөн өөртөө итгэлтэй өөрийгээ аваад явдаг хамгийн мундаг бүсгүй надад чиний тэр ухаалаг өөртөө итгэлтэй байгаа чинь хамгийн түрүүнд таалагдсан юм шүү тэгээл чиний бүх юманд дурласан гэж намайг уйлуулах шахлаа би ч бүр догдлоол тийм байлгүй дээ би ч тэгж бодсиймаа ооё ккк би ч ухаалаг бас хөөрхөн шүү ккк
Би эндээс юуг хэлэх гээд байгаа вэ гэхээр бидний дийлэнх бүсгүйчүүд маань иймэрхүү бодолтой явдаг билээ нээрээ л эмэгтэй хүн үгэнд дурлаж үгэнд гомддог гэж үнэн юм байна шүү гэдэгийг мэдрүүлэх гэсэн юмаа хэт их таргалаад маш их сэтгэлээр унаад явж байхад хэн нэгэн ирээд чи хамгийн хөөрхөн байна тураад байгаамуудаа гэвэл их л урам авах байхдаа. Бие биедээ урамын үг хайрлацгааяаа тухайн хүнийхээ сэтгэлийг оронгоор нь эргүүлэх ч юм билүү яаж мэдхийн бэ ккк Мөнгөгүй эдийн засгийн хямралтай ч үгээр хүнд урам хайрлаж бас яагаад болохгүй гэж хэхэхэ

BranD NeW With Love for Robe

Robe гэдэг нь Франц хэлээр нэг ширхэг хувцас ба  One piece гэсэн утгатай үг юм. Ганц ширхэг хувцасыг гоц тод харуулахыг ЛовЛовСэөүл www.seoulstore.com
гэх брэнд үлгэр жишээ болгон бидэнд танилцууллаа.Энэхүү брэндийн онцлог нь гэрийн халаад, унтлагын хувцасыг гадуур хувцастай хослуулан гадуур өмсөж болохоор гаргасан нь их сонирхолтой. Мөн хувцасний өнгө хээг их зохицуулан тааруулж гадуур өмсөөд явхад нээх аймар гэрийн халаадаа өмсөөд явж байна гэж харагдахгүй шүү.

                     Аа гэхдээ уг брэндийг анх хэн ч мэддэгүй байхад инстаграм нүүр ном гэх эдгээр сошл мэдиагаар цацагдан олны танил болох хүмүүст бэлэглэн тэднийг таг хийлгэн олны анхаарлыг татан гарч ирсэн нь маш ухаалаг шийдэл гэж хэлмээр байна.Ловийн  гаргасан үнийн хувьд гэвэл 90$ - 150$ хооронд худалдаанд гаргаж байгаан байна.Зиак ингээд ЛовЛовийн колекцийг тухлан сонирхоорой!! 









EENK



Гоё харагдсан болгоныг хүмүүст үзүүлхийг хүсэх нь хүн бүрийн хүсэл байх нь аргагүй.  Миний энэ удаад танилцуулж буй  брэнд бол EENK юм. Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Ли Хе Ми гэх залуухан бүсгүй нь найз нарын хамтаар босгожээ. Брэндийн онцлог гэвэл Alphabet A-Z хүртлэх үсгүүдээр fashion, homme, jewerly гэх мэтчилэн зүйлс дээр EENK брэндийг тодотгож гаргах юм байна. Жишээлбэл B for BEANIE бидний мэдэх бини малгай дээр торон материал, сувд, шигтгээгээр гоёж өөрсдийн өвөрмөц бини стилийг гаргаж ирсэн байна.


Дараагаар C for CLUTCH гарын цүнх бас л их өвөрмөц материалаар авсаархан бидний баяр болохоор л олддогүй эдийг хийж өгчээ.


Ингээд дараах үсэг нь дахин C for CAP бини малгайтай адил саравчтай малгайг орчин үеийн болгон тороор, сувдаар, шигтгээгээр чимэн улам тансаг харагдуулна.



Энэ удаагийх нь миний дурлаад байгаа F for FEDORA малгай юм, энэхүү бүтээлийг Ли бүсгүйн найз нь анх санаачилан тэдэнд санаа өгөн гаргаж ирсэн гэнэ. 

 Найз нарын санаа нийлсэн брэндийг гаргаж ирсэн EENK нь БНСУ-ын томоохон сэтгүүлийн бүр нэг нүүр дээр мөн том том одуудын хамгийн зүүх дуртай эд зүйлс болоод 1жил болжээ. Их хурдан хугацаанд томоохон байр суурьтай болсон нь Ли бүсгүйн өдий хүртэлх нэрт дизайнераар 10-аад жил гаруй ажилсаны үр дүн гэж үзэж байна.
                        Доорх линкээр орж тэдний бүтээлийг улам дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой.
ONLINE
WWW.EENK.CO.KR 
TUMBLR
WWW.EENK-OFFICIAL.TUMBLR.COM
NAVER BLOG
WWW.BLOG.NAVER.COM/EENK_LETTER
INSTAGRAM
WWW.INSTAGRAM.COM/EENK_OFFICIAL
FACEBOOK page
WWW.FACEBOOK.COM/EENKLETTERPROJECT