Sunday 11 October 2015

Оймс Оймс Оймсоороо ГоёцгооЁ !!!

Солонгосд гэнэт Хүйтэн ороод оймсондоо орлоошд энд ихэнх нь оймсоороо гоёцгоодог болжээ. Загварын чиг хандлага ямар байна шууд л дагадаг улс юмаа Би их юм харч санаа авч байнадаа гэж.  


Гутал өмдний хооронд хальт харагдахаар хослуулан өмсөх / гол нь ингэж өмсөхдөө өнгөө зөв зохицуулан өмсөх хэрэгтэйм шүү /


Гадуур нь сул тавин өмсөх бас л хөөрхөн харагдах юм.

 Гадуур нь өмсөхдөө дан скини жинс эсгэвэл богинохон Dress and Skirt гол нь богинохон урт болоод ирэхээр таны хөл бүүр богинохон эвгүй харагдах болно.


Миний хэлээд байсан өнгөө зохицуулах чинь энэ байна даа, суухад бүр илүү харагдах учираас.



Дахаал нөгөө оймсны өнгө энэ их хөөрхөн стил байгааз дан эрэгтэйчүүд хослол дээрээ оймсоо өнгөлүүлэн өмсөнө гэж юу байхав.


Скини жинс л байж таараа.


Охидуудын оймсны гангараа Шинэ жилийн үдэшлэгээр ингэж өмсүүл яах уу?


Цаанаа нэг цэмбэгэр харагдах юмаа.

Tuesday 29 September 2015

Ханбок / Хүсэл мөрөөдлийн салхи /


 

Солонгост байх хугацаандаа загварын үзэсгэлэнг үзээд авахыг хичээж байгаа шүү!! 
Түрүү жил Шанелийн үзэсгэлэнг их сэтгэл өндөр үзсэн энэ удаад Солонгосын үндэсний загварын талаарх үзэсгэлэнг үзэж нүд тайллаа гэж.

Товчхондоо энэхүү үзэсгэлэнг гаргаж буй Хатагтай Ли Ёонг Хи бол Солонгосын үндэсний хувцас болох Ханбок загвар зохион бүтээгч юм.  1936 онд төрсөн ба 1977 онд өөрийн бүтикээ нээн загварийн ертөнцөд гараагаа эхэлсэн гэдэг. 1990-ээд оноос өөрийн бие даасан Ханбок коллекцоо  загварийн орон болох Парисд гарган  дэлхий даяар алдаршсан дизайнер.
Түүний энэ удаад гаргасан Ханбокийн үзэсгэлэн нь Хүсэл Мөрөөдлийн салхи хэмээх сэдэв доор бүтээгдсэн юм Солонгосын үндэсний хувцасны чимэглэл материал гоо үзэмжийг бүрэн харуулсан санагдана. Миний үзэж байх явцдаа Солоногосын үндэсний хувцасын гайхамшиг тэр их өнгө торгоны салхинд намрин хийсэхийг хараад маш их сэтгэл догдлон үзлээ.

Хатагтай Ли нь хэлэхдээ Өнгөрсөнөө мэдэхгүй бол одоо үе гэж байхгүй, өвөг дээдсээ дээдлэхгүй бол одоогийн хөгжил гэж байхгүй. Өвөг дээдсийгээ бид мэдрэн амьдрах хэрэгтэй хэмээжээ. Ли нь энэхүү үзэсгэлэнгээр Ханбокийн гайхамшиг мөн Солонгосын үндэсний хувцаслалтын өнгө загвар үзэмжийн гайхамшигийг хүмүүст хүргэхийг хичээжээ.  
Түүний хичээсэн хүсэл бүтэх болтугай надад лав хүрлээ. 

Үзэсгэлэнг дээрээс нь хархад нэг иймэрхүү маягтай харагдана. Солонгост хамгийн том үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг хамгийн сүүлийн үеийн дотоод загвартай газар юм. Сэөлийн хотын Донгдэмүн гэх хороололд байрлах болно. 






























Thursday 29 January 2015

Бие даасан Солонгос дизайнер'S

 Хонг хе жин гэх энэхүү эмэгтэй нь эрэгтэй загварыг эмэгтэй загварт оруулан  гаргах дуртай ба тод биш өнгөтэй загвар гаргах дуртай гэнэ.

 Түүний хамгийн хайртай 2 польто, мөн гарын цүнх 
Солонгосын аксисуарын брэнд болох The Bogo гэх брэндтэй хамтран гаргсан зүүлт гэнэ, түүнчлэн эрт эд зүйлсд нугасгүй бөгөөд аавынхаа цаг гэх мэтчилэн аксисуараар гангардаг байна.

Дизайнер Хонг хе жин нь The Modern Studio K гэх нэрээр өөрийн уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Ерөнхийдөө эмэгтэйлэг загварыг алдахгүй эрэгтэй класик загварыг оруулан өөрийн гэсэн өвөрмөц загвараа гаргадаг. Өөрөө ч гэсэн эрэгтэйлэг хувцас өмсөх дуртай ба  Lean and Long стилээр хувцаслах мөн загвар гаргахыг хүсдэг байна. 
/ Тод биш өнгөнүүд дээр өөрийгээ тодорхойлсон час хийсэн зүүлт зүүчихвэл янзын байх байхдаа мөн цаанаа нэг күүл харагдах юм шигээ...би бас нэг иймэрхүү хувцаслалтанд дуртайлдаа /

 Сүлжмэл эдлэлийн загвар зохион бүтээгч Ким Жонг Ин хамгийн энгийн хэрнээ дэгжин сүлжмэл загварыг илүүд үзэх түүний загвар нь цаанаа л нэг энгийн хэрнээ дэгжин харагдуулдаг гэнэ.
 Түүний хувцас гутал их л удаан өмсөж эдэлсэн эд байдаг байна.

Түүний ашигладаг утас нь Итал улсаас оруулж ирээд материал болгон ашигладаг гэнэ. Дээрх ороолтыг уран бүтээлч Ким Ши Нэ гэх хүнтэй хамтран гаргасан байна үнэ нь 108,000 вон гэнэ.

Дизайнер Ким Жонг ин нь сүлжмэл эдлэл дээр 10 жил гаруйтай ажилсан туршлагатай болоод өөрийн бие даасан брэндээ 2013 онд анх гаргасан байна. Sisley, Mine гэх брэндийн зөвхөн сүлжмэл загвар дээр ажилсан гэнэ. Түүний бие даан гаргасан брэнд мөн сүлжмэл Итал улсаас утсаа аван хийдэг онцлогтой хамгийн энгийн загварыг гаргахыг хүсдэг ба зах, ханцуй гэх үл мэдэгдэх дитал нэмэн өөрийн хамгийн энгийн загвараа гаргадаг байна. Урт удаан мөн чанартай дэгжин стилийг эрхэмлэдэг байхнээ.
/ Ер нь сүлжмэл загвар энгийн тусмаа гоёмсог харагдах нь чухал байдаг түүн дээр өгөгдсөн өнгө мөн жижигхэн диталууд бидний нүдийг татах болно./