Wednesday 11 December 2019

Дурсамж


Шинэ жил дөхөх дусам халуун дулаан дурсамжууд бодогдох боллоо....


1990-ээд оны өвөл Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонын хашлагын цасан дээр чаргаараар байрныхаа андуудтайгаа гулгаж гарна хэдэн цагаар өлсөхөөч мартан тоглоно шүү дээ.... дараа нь Төмөр замын удирдах газрын сааданд цасаар байлдаж тоглож байгаад орой нь ямар нэгэн кино гарж байгаа гээд л бид салдаг байлаа, өдөрт нэг л хоол иддэг байждээ.
Зун нь өглөө 7 гэж Төмөр замын удирдах газрын сааданд цуглана / амралт эхлэсэн үед / аая тэгээд гүйдэг ХэХэХэ тэгээд дараагаар нь нуугдаж тоглоно тэр үед модны нүхэнд багтаад нуугддаг байжээ / энэ хэсэгийг аягүй тод санадагым / . Хэсэг амрангаа нэгнийдээ очиж балга хүйтэн ус бариантай талх идчээд буцаад саадандаа очиж баавгайн чихдэнэ ингээд л бас нэгэн өдөр өнгөрдөг байж.

Юу ч бодохгүй зөвхөн тоглохоо л боддог хүүхэд наc хамгийн дулаан дурсамж.

#ChristmasThought #MerryLittleChristmas #ChristmasMemory #Childhood