Tuesday 2 April 2013

Дурсамж..,.,.











Цайны цагаар гэнэт бодолд орлоо гэж,..,..,хаана юу хийж сурч найзалж байсанаа бодлоо
Oюутан байхдаа яаж байлаа,.,. Солонгост намайг анх оюутан болж байхад хөлбөмбөгийн дэлхийн аварга гээд болж байж билээ би ганцаараа л Монгол тэгээл бараг Монгол хэлчгүй байж тэгээл Солонгос найз нартайгаа нийлээл Солонгосыг үхэх гэж байгаам шиг дэмжээл явдаг байж тэр үед бороо орж байсан Америктэй тоглоод ялаад бид нар бороонд бүжиглээд л зүгээр л ямар ч бодолгүй нийлдэг хэдэн найз нартайгаа тиймэрхүү цагыг өнгөрүүлэх.,.,.,Шалгалт дөхөөд ирэхээр гэнэт номын санд амьдарч эхэлнэ тэгээл номын санд бас өөр өөр найз нартай болно нээх гоё ккк тэд нартайгаа тэгээл шалгалтын дараа уулзаж гарнашд,  Аан бас өдөр номын сангийн гадаа Жантай гоймон дуудаж идэх ямар гоё гээч ёоооё идмээр болчлоо. Манай сургуульд уул байдийн тэр уулыг даваад номын сан, беисболийн талбай, оддын танхимын байшин, оюутны чөлөөт цагын байр гээд л янз янз байнашд гэтэл шөнө өнөөх ууланд сүнс гардаг гээд манай эрэгтэй найз нар хэлж өгч байсийн байна / одоо бодохоор тэд нар эмэгтэйчүүдтэй хамт явчих гээд л зохиосон эд бололтой/ тэгээл би айгаад л өөр хол замаар тойрч гарна эмэгтэй найзтайгаа, эрэгтэй найзтайгаа бол гайгүй гарчдаг байсийн айхгүйгээр, 1 дүгээр семестэр дуусахаар зуны амралтаар цагын ажил хийнээ би гэрийн ойр нэг савалдаг үйлдвэрт очоод цагын ажил хийдэг байж билээ наран цэцгийн тосны таглаа шалгана, таглана гэх мэт хажуугаар нь орчуулага гээл хөөрхөн байж дээ.
Нээрээ манай сургуульд ихэнх Солонгос одууд явдаг байсан тэгээл сургуулын фестивал болохоор л хэдэн дуу үнэгүй дуулж өгөөл бид хэдийг зугаацуулаал тэр хэд огноогоо авчина үнэн гоё тэр үед яагаад ч юм од болчмоор санагдаж байж билээ ккк....Миний үед Пинкл гээд нэг 4 эмэгтэйгээс бүрдсэн онцгой хамтлаг байсан тэд манай танхимын байранд хамт хичээлэлдэг байсан хааяa ирэхээр нь эрчүүд нээх догдолноо ккк  Аа! тэгэхдээ эрэгтэй жүжигчин ирэхээр эмэгтэйчүүд нь үхнээ ккк.,.,. За тэгээл зугаалгаар бол  тэгээл танхимаараа би бас нэг хэлэлцүүлгийн грүпт орцон хааяа тэдэнтэйгээ бас зугаалгаар явнаа зугаалага ч гэждээ архидалтаар дотносие гэсэн юм байгаан хэд хэдэн цаас дундаа гаргаад хөдөө явдаг юм байгаам ккк уг нь энэхүү зугаалгаар л дотно болдог тэгээл төгсөх күүрстээ ороол бид хэд бүр хамт амьдрах нь холгүй явдаг болоод бараг л ахан дүүс болдог.
Сүүлийн загварын шоугаа хийгээд тайзны ард нулимсаа гартал тэврэлдэн орлилдож байж билээ би одоо ч тэр хэдтэйгээ бат бөх найзалдаг шүү одоо хэсэг нь хуримаа хийгээд итгэмээргүй хэхэхэ
Тэгж байгаад нэг тэр хэдтэйгээ уулзахаар явна даа яах бол их догдлох байхдаа .....санаж байна даа тээр үеийн дурсамжуудаа..... зөндөө л жижиг сажиг түүх байгаа ч хөнгөхөөн гэгч нь дуусгавар болгомой,.,//.,