Thursday 29 December 2011

R I P




Би дахиал хүн алдчлаа..... Дахиж хэзээч ийм юм болохгүй гэж найдаж байлаа. Энэ хорвоо дээр төрсөн бол бас үхэл гэж бас заавал байдаг. Тэрийг мэдрэхгүй бид мөнхийн юм шиг амьдардаг.
Тэгтэл энэ өвчин зовлон ирэхээр л бид нэг юм ойлгодог , мөнгөний үнэ цэнэ хайрын үнэ цэнэ бид эдгээр зүйлсийг мартсан юм шиг амьдардаг.
Миний ах хөөрхөн долоон настай хүүгээ орхиод явхад л би ойлголоо . Тэр хоёр маань хоорондоо ямар их хайртай байсан гэж санана . Эмээ дээрээ хононо гэж яваал орой нь аавыгаа санаад байна танайд хонохгүй гээд уйлаад орой нь буцаад харьж байж билээ аав нь бас хүүгээ ямар их санаваа гээд ирж авч билээ.Тэгээд эмээ дээрээ хонож чаддаггүй байж билээ тэгтэл өчигдөр орой тэвчин ядан унтаж байгаа хөөрхөн дүүгээ хараад ямар их сэтгэл өвдсөнөө үгээр хэлэхийн аргагүй юм.

Бурхан минь шинэ он гарахаас өмнө аавыгаа алдсан миний хөөрхөн дүүд минь хамгийн хамгийн гоё бэлэг бэлэглэж хайрлаач энэ миний шинэ оны хүсэл ....






Ах минь та ч гэсэн хүүгээ яаж том болоод яаж амьдрахыг нь хараарай хэнээс ч дутахгүй таны хүү болно гэдэгт би итгэлтэй байна. Та минь амар тайван биднийгээ харж байгаарай..

Monday 26 December 2011

c O l d




Гадаа 9 эхэлчлээ хүмүүсээ дулаахан яваарай би өнөөдөр хөөрхөн жижигхээн ороолт авсан Гоёо ~

Tuesday 20 December 2011

Merry Little Christmas


Манай ажлын охин шинэ жил гарахаас өмнө хүүхэд баярлуулий гээд тусламжын газартай холбогдоод зурдаг хүүхэд олоод бэлэг бэлэглэнэ гэхээр нь өөр бас хамт ажилдаг хөөрхөн охинтой хамт бэлдэж өгсөн юм тэгсэн тэр хүүхэд бэлэгээ авсан байгаа зураг ирээд ямар их баярлаваа. Дээрх хүүхэд зураг зурах дуртай хүүхэд 7настай хөөрхөн байгааз.
Бид 2 буддаг ном өнгийн харандаа үлгэрийн ном модтой чихэр гээд авсан байгаа. Хөөрхөн мэндчилгээ бас хийсэн. Хүүхэд ингэж баярлуулах ч гоё юмаа. Сэтгэл онгоогоод явчих шиг болсон .
Happy Christmas Everybody ^__________^

Sunday 18 December 2011

TAXI дуудлага





TAXI -нд суугаад явж байтал хоорондын холбоогоороо зөндөө хүмүүстэй ярьж гарлаа жолооч ах , тэгтэл 5дахь өдрийн шөнө байсан тэр өдөр нэлээн хэдэн газар шинэ жил хийж байна гээд дуудлага ихтэй байх шиг байгаан жолооч ах согтуу хүмүүс дээр очихгүйээ гээд дуудлага хүлээж авахгүй гээл , тэгээд жаал юу ярьцгаахыг нь сонслоо. Тэгтэл мөөг, ном, хад гэх үгсээр сонин юм яриад явчихийн би бүүр гайхаад. Нөгөө жолооч ах : Би мөөг аваад явж байна гэдэгийн тэгэхээр нь сонин санагдаад ахаа мөөг гэхээрээ юу гэж байгаа юм бэ гээд асуутал чи гэж авдийн.
Мөөг- жирийн гараа өргөөд сууж яваа хүмүүс
Хортой мөөг- согтуу хүмүүс
Хад мөргөчихлөө- дуудлагаар очсон байхгүй үед
Ном- залуу хүүхэн
Тэгээл наагуур чинь ном нар байна уу? Аятайхан ном байвал шууд очлоо чихшиг тэгснээ би мөөгтэй явж байна ингэс гээд очлоо гэдгийн.
Заза та нар бас мэдэж аваарай сууж явхад чинь иймэрхүү үгс гарвал за тэр юм байнадаа гээл тээ кккк
ps;Ном гээд дуудуулвал бас зугээр ч юм шиг хахахахаха

Thursday 15 December 2011

Wooden hats






Цамцаа засуулах гээд орсон газарт малгай хийдэг эгч байдаг юм байна. Ийм модон малгайн маннекентай байдаг юм байнэлээ .хэхэхэ FYI

Tuesday 13 December 2011

First Kiss


Хүн бүхэнд анхны дурлал , анхны үнсэлт гэж байдаг. Би өнөөдөр хэдэн анхны үнсэлтийн талаар бичмээр санагдлаа.Доорх бол би ойр хавиасаа сонссон анхны үнсэлтүүд юмаа.Минийх ч гэсэн явж байгаа гэж.....

1. Хашаандаа анхны үнсэлтээ мэдэрсэн(хөөрхөн).
2.Талбай дээр.
3.Бааранд тэр охиноо нэлээн уулгаж байгаад(хаха муухай)
4.Хичээл тараад байнга хамт явдаг замаараа явж байтал гэнт нөгөөх маань дайрсан (хохохохо)
5.Гэрийн үүдэнд хүргэж өгөөд оруулах гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг байж байж би даараад байна орлоо, маргааш .........................................
6.Төгсөлтийн өдөр найз гэж бодож байсан хүн маань гэнт үнссэн одоо би тэр хүнтэйгээ амьдралаа залгуулж явна.
7.Лондонд Оксфорд-ийн гудамжинд анхны үнсэлтээ хийж байлаа.Нэг л гоё нээрээ л хонхны дуу гараад ч байгаа юм шиг болсон.
8.Анхны цас орсон өдөр
9.Унтаж байхад нь үнсээд авсан тэгсэн дараа нь нөгөөх маань чиний уруул чичирч байсан гэсэн хэхэхэ
10.Нэлээн дээр үед болохоор санахгүй байна, Тэгэхдээ хөдөө байсан байхаа.
11.Сургууль дээр ширээн доор хамт нуугдаж таараад тэгээд л ...
12.Орцонд анхны үнсэлтээ мэдэрсэн....(романтик бас хөөрхөн)
13.Машинд......
14.10-н жилд ангидаа...

Өөр гоё юм байвал бичээрэй.......