Sunday 2 May 2021

Meet us

Зураг авалтын баг хамт олны чухал хэсэг болох хүмүүстэй танилц...


Эгшиглэн / Photographer / 

Зураг авалт  Mood Board бэлэн түүний дагуу модель нүүр будалт , үс засалт,  хувцаслалт гээд бүх юм бэлэн байхад сэтгэл хангалуун зургаа эхлүүлдэг.
Зураг авалтын үеэр хүссэн зураг хурдтай гарах бас кайфтай ..



Ука / Senior Creative manager  / 
 Ажлын бэлтгэл 100% бэлэн болсон үед хамгийн гоё, түүний тулд бид багаараа бүх зураг авалтын үйл ажиллагааг бэлдэх явц 100% мэргэжлийн төвшинд ажиллаж байгаагаа мэдрэх хамгийн сайхан.
 Мерчиндайзер байх үедээ Шинэ Коллекцтэй хамгийн түрүүнд танилцах бусдаас түрүүлж бүх загваруудтай танилцах өөрийн санаа бодлоо дизайнертайгаа хуваалцах хамгийн гоё. 





Сүрэн /Make up artist and illustrator /
Үйлчлүүлж нүүрээ будуулж буй хүн маань сэтгэл хангалуун надад баярлаад гархад туйлийн гоё сэтгэгдэл үлддэгдээ. Миний өөрийн мэргэжлийн хувьд гэвэл өөрийн төсөөлөн бодсон зургаа цаасан дээр буулгаад яаг төсөөлсөн шиг минь буугаад ирэхээр үнэхээр сайхан байдаг.


Сувдаа / Make up artist / 
Загварын шоуны ард 40 моделио будаж байхдаа гүн ажилдаа ордог дуусгаад будсан моделиуд маань тайз нь дээр гэрэлтээд алхахыг хараад өөрөөрөө маш их бахархдаг даа... гэртээ харихдаа хүртэл сэтгэл хангалуун байдаг.


Дөөгий /Creative manager / 
Зураг авалтын санаа гаргаад түүнийхээ дагуу Mood Board болон зураг авалтад хэрэгтэй бүх зүйлсээ бэлэн болгоод модельтойгоо харьцаад хүссэн зургаа гаргахыг хичээдэг,  тухайн зураг авалтад модель болон фото зурагчинтайгаа нэг хүн болон ажиллах хамгийн гоё.





 

Monday 26 April 2021

Тэмдэглэл....

 





Тэмдэглэл....


Хүмүүс өөрсдийн хүн муулсан шүүмжилснээ мартаад өөрийг ээ шүүмжлүүлэх хэлүүлэхээр 

аймаар юм болсон мэт байдаг юм байна.


Мэдэхгүймдаа өөрөө л зөв бол надад бусад хамаагүй хүмүүс энэ дэлхийгээр дүүрчдээ.


Би аль болох сонсдог талдаа өөрийг ээ ярихаар хүмүүс өөрийн бодоод зөвлөөд сүүлдээ загнах гээд байдаг тэр бол надаа маш эмзэг ээр тусдаг би загнуулах гэж бодолтоо ууг нь хуваалцаагүй л дээ шоглоом доромжлуулах гэж бодол санаагаа хуваалцдаггүй учраас би нээх яриад байдаггүй.


Тэгээд өөрөө өөртөө найдаад явахаар шийдсэн хэхэхэ

Thursday 15 April 2021

VM & Display Awards Winners 2019 - Retail Focus

 VM & Display Awards Winners 2019 - Retail Focus,

JOSEPH ,London, UK, "Laying on the floor listening to music might be all the therapy that you need", mannequin by Atrezzo Mannequins, pinned by Ton van der Veer,

Monday 10 August 2020

GRANDMA CARDIGAN


Яаг нэг эмээгийнхээ шүүгээнээс гаргаад өмссөн мэт харагдах өнгө хээтэй царай муутай ноосон цамц загварын хүмүүст заавал байх ёстой шилдэг хувцасны нэг болоод байдаг байгаа....
Буруу харвал хэт эмээ харагддахаар боловч хувцаслалтынхаа өнгө, шоон хээнд тааруулаад хувцаслалтаа өмсчихвөл та хаана ч явсан донжтой харагдана л гэж мэд хэхэхэ.
Хамгийн гол нь зохицуулан хувцаслахдаа бариу хувцаснаас зайлс хийн өргөн өмд, А хэлбэртэй юпка гэх хувцастай өнгө дагуу тааруулан өмсөх таны зөв сонголт байх болно.

Tuesday 14 January 2020

Check pattern VS Animal pattern








Энэ өвөл гадуур хувцасны загвар дөрвөлжин, амьтны хээн дээр төвлөрчээ. Эдгээр хээтэй загварууд нь моданоос хэзээ ч гарахгүй учраас таны мөнгө, цаг хугацааг хэмнэх болно. Гадуур хувцсан дотроо энгийн классик имиджийг бүрдүүлснээр өвөрмөц хээг тодотгож болно. 
Амьтны хээтэй хүрмийг өдөр тутамд өмсөхөд тохиромжгүй  боловч бидний хувцасны шүүгээнд заавал байх ёстой хээний нэг шүү дээ...
Энэ жилийн цоохор ирвэсэн бор хээ маань хамгийн эрэлттэй өнгөний тоонд зүй ёсоор багтсан байна шүү цаана чинь...




Дөрвөлжин ба амьтны хээнд адил төстэй тал олон бий. 
Дөрвөлжин хээнд өргөн, нарийн, бүдүүн, зузаан гэх мэт олон төрөлтэй. 
Мөн дөрвөлжин хээ өвдөгнөөс доош урт загварын юбка дээр илүү зохидог бөгөөд таны хөлийг илүү урт харагдуулна. Амьтны хээн дээр итгээд зураастай хээнээс нь таны биеийн галбирыг илүү галбиртай харагдуулдаг л гэнэ шүү..... 




" Худлаа загварлаг биш өөрчлөлт өгсөн загвар " 



Дөрвөлжин хээ нь тансаг харагддаг боловч хэтэрхий ойлгомжтой гэгдэх,  амьтны хээ нь хэт задгай харагддаг гэгдэх!? Энэ бол худлаа цуу яриа одоо тэр бодлоо аваад хаяaх хэрэгтэй. 
Хонхон хэлбэртэй ханцуйтай Дөрвөлжин хээтэй понк загварын пиджак нь стрит стил буюу гудамжинд хамгийн энгийн мөртлөө загварлаг харагдахаар тодорхойлж байна. 
Эсрэгээрээ амьтны хээтэй арьсан пиджак нь А хэлбэрт юпка дээр энгийн сорочка цамц урт түрийтэй элгэн гуталаар энэхүү загварын тодотгож өөрийгээ загварлагаар илчилэх бас нэгэн күүл арга билээ.


Text by Dugi
Edited by Baigal

Wednesday 8 January 2020

Хайр хүндлэл






Хүнд хайрлагдах хүндэлүүлэхийг мэдрэх ямар гоё огшмоор мэдрэмж байдаг юм бэ..,,
Хайр хүндлэлийг би өмнө нь ойлгодоггүй байж одоо хайр хүндлэлийг нэг нэгээр мэдрэх тусам энерги, дулаан мэдрэмжийг авч байна.

Миний туулсан амьдрал тийм урт удаан биш ч одоо л нэг юмыг наана цаанатай харах хайр гэж юу болох дууны үг шиг хайр бол агуу гэдэг үгний утга учирыг ойлгож л явна даа.

Хүн чинь жижигхээн юм дээр хайрыг мэдэрдэгийг одоо л ухаарах нь ухаан муутайгын миний буруу юмдаа. Өмнө нь энэхүү жижиг хайрыг ч үл тоон хүнтэй харьцдаг байсан байна даа.

Насны эцэст бид нүцгэн үлдэнэ гэдэг юутай үнэн үг вэ....,,... хайр хүндлэл таны эцсийн мөчид чинь тойрон байгаа хүмүүсээр чинь ойлгуулах байхдаа гэж би бодно.

Tuesday 7 January 2020

Дурсамж 1




Instagram 上的 Yu Nagaba:「 Girl. #girl #kaerusensei #yunagaba #長場雄 」

2018 оны 8 сар байсан байх... зураг авалт гээд Мишээл экспо дээр зураг авалт хийж яваад багаараа сайн ажилж чадаагүйгээс болж бид үнэтэй эдлэл алдаад цагдаа дуудаад хүлээж суухдаа бие биедээ хичнээн гомдвоо. Тэр үед би аймар уур хүрч байсан ч тэвчээртэй байхыг хичээлээ бүгд намайг орхиод ажилруугаа явж би цагдаад мэдүүлэг өгөхөөр үлдлээ, өө тэгээд нөгөө вий вий гээд дуу хангинуулаад явдаг поргон гэдэг билүү!? Тэр дотор суугаад яаая түгжрээ бол юу ч биш хажуугаар нь эсрэг урсгалаар сүнк гээд л нисэх мэт явж цагдаагын газар ирээд мэдүүлэг өгөхөөр цагдаа ахын өрөөнд орж суудын байна. Цагдаагын газар болхоор ч тэр үү нэг л гэмт хэрэг хийсэн юм шиг санагдаад түгшүүртэй байж билээ. За тэгээд мэдүүлэг эхэллээ ямар ажилтай хэн бэ ? гээд л надаа асуулаа Вицуал Мерчиндайзер гэсэн инээгээд ямар юмаа? Чи тэгээд яаг юу хийх уу гэхээр нь Өрөлт хураалт гэсэн бас л инээгээд / манайд ингээд энэ мэргэжил үнэхээр үнэлэгддэггүй хорвоо юм даа / л за тэгээд өрөлт хураалт хариуцдаг хүн энд юу хийж яваан гээд л байцааж гарч байсан гэнэт хаалганы цаанаас байцаагчаа нөгөө самсүнг утас ирчижээ гээд нэг эгчийг оруулж ирдийн хахаха нөгөө эгч би утасаа олсон гэж дуулаад ирлээ байцаагчаа гээд мишээгээд л нэг бичиг аваад гараад явав дараа нь байцаагчийн найз байцаагч орж ирсэнээ нөгөө пальто юм уу наадах чинь гээд надруу хардымдаа хахаха би пальто болчихжээ гэж хахаха тэгэхдээ үнэхээр тэр эгчийн утас олдог шиг бидний алдсан паьтог олж өгөх найдвар бас харагдсан шүү, гэтэл яаг алдсан газрын бүх камер ажилддаггүй гэсэн яаг кино шиг нөгөө хулгайч нь бүх камерийн бичлэгийг авсан байж таарна аймар хулгайч Говийн пальто тийм л үнэ цэнэтэй байж л дээ яааая тэгээд яахавдээ бид муухай царайлаад хувааж төлсөн байдаг юмаа энд ямар юм сурсан бэ гэхээр багаараа сайн ярилцаж холбоотой ажиллах ёстойг үнэн бодитоор ойлгосон доо.