Wednesday 23 November 2016

Эмэгтэй Эрэгтэй бүгд тэгш эрхтэй байх




Блогтоо юм бичээгүй зөндөө сар болжээ. Тэр хугацаанд гэр бүл хүүхэд нтр гээд зөндөө завгүй стрэсстэй байлаа. Гэтэл өчигдөр шөнө хүүгээ унтуулаад Эмма Ватсон гэх эмэгтэйн дуу хоолойг дахин нэг сонслоо өмнө нь сонсоод бас л гоё мэдрэмж авч байсан ч тэр үзэл бодлоо тухайн үед илэрхийлж чадаагүйм байна. Мөн дээрээс нь зөндөө олон хүмүүсийн дуу хоолойг сонсоод зөндөө сэтгэл хөдлөж нүдэнд минь нулимс гараадл авлаа. 
Юуны өмнө миний хүрээлэн байгаа бүх эмэгтэйчүүд охид бүсгүйчүүд минь бид чинь заавал том болоод хүнтэй суугаад гэр бүлээ хүүхдээ гэх зорилготой ажилтай хүмүүс биш юм шүү!!!!
Бидэнд хийнэ бүтээнэ гэсэн сэтгэл байвал болдог юм битгий айж имээж байгаарай, эмэгтэй хүн учираас энэ хөлбөмбөг тоглож чадахгүй гээд бага насанд эмэгтэй учираас гээд мөрөөдлөөс нь түлхэсэн гэх мэтчилэн зөндөө олон эрэгтэй хүний давуу талууд гарч ирнэ эмэгтэй хүн юу гэж энийг хийж бүтээхэв гээд ажилд авахгуй байх түүний кареэрийг дээшлүүлэхгүй байх, гадуур машин байриад явж байхад нь ёоооё хүүхдээ хараад гэртээ сууж байхгүй ингээд явж байхын авгай чинь гэх мэтчилэн эмэгтэй хүнийг дорд үзэх зөндөө олон үйлдлүүд ажиглагдаж байна. Хүнтэй суугаад 2,3 жил гэртээ байгаад нэг л тийм цаанаа гунигтай ууртай уцаартай явхад минь миний талын хүмүүс ч найзууд ч гэсэн чи дуртайдаа гаргачаад юундаа яадраад байна, стрэссдээд байна гэдэг юм бэ? гэдэг үгийг зөндөө сонслоо надаа энэ үг үнэхээр таалагддаггүй яагаад би хэцүү стрэсстэй байгаагаа илэрхийлж тусламж хайж болдоггүйм бэ би тэгээд тэвчээд явах ёстой гэж үү? Надад бас өөрийн гэсэн хийх бүтээх мөрөөдөл зорилго гэж байдаг шүү дээ гэх бодол өчигдөр л орж ирлээ. 3 жил гэртээ өөрийн зорилго мөрөөдлөө газар булаад хүний мөнгөөр гэр бүл хүүхэдээ гэж амьдрах тийм ч таатай сайхан биш санагдлаа миний өөрийн бардам сайхан зан хаашаа алга болчих нь энэ вэ? Одоо надаа ямар ч ирээдүй байхгүй мэт харь газар байх тийм гоё санагдахгүйм. Ажилаа хийж яваа ээжүүдийг харахад цаанаа нэг гэрэлтэй гэгээлэг байх юм гэртээ байгаа эмэгтэйчүүдээсээ илүү өөртөө итгэлтэй сайхан харагдана. Гэртээ байх ажилаа хийх үнэхээр гэр бүлд ч эхнэр нөхөр 2-ын харилцаанд ч том нөлөө ордог гэдэгийг зарим нэг эмэгтэйчүүд ойлгоод байдаг мөртлөө нэг сайн хэлж өгдөггүй дуу хоолойгоо гаргадаггүйм шиг санагдлаа. Би нэг таньдаг охиноосоо ийн асуусан юм  Чи төрөөд 5 сарын дараа ажилд орчихсон яагаад вэ? гэсэн Би дуртай юмаа авхын тулд гэж байсан !!! Ямар гоё санагдсан гээч ...,, Бид өөрсдийн хүн чанар би чинь хэн билээ гэдэгээ хэзээд мартахгүй байх  хэрэгтэй!!! Эмма Ватсоны хэлдгээр өөрийн санаа бодлоо дуу хоолойгоо би хэлэхгүй бол хэн миний өмнөөс хэлж өгөх юм бэ? Одоо санал бодлоо хуваалцахгуй юм бол хэзээ хуваалцах юм бэ!? гээд нэг бодоод үзээрэй хөөрхөн бүсгүйчүүд минь !!!
#бүсгүйчүүд #бидчадна #хийнэбүтээнэ #тэвчихшаардлага #бидэндбайхгүй #эмэгтэйчүүд #тэгшэрхтэй