Saturday 25 August 2012

Хэнтий Дадал Сумын аялал 2

 Улаанбаатараас Хэнтий орох бидний аялалын анхны шөнө алцганаж өгсөндөө кккк
Дотны миний хүмүүсийн хамт аялсан хөөрхөн заваарсан хөгжилтэй аялал гэж энийг л хэлэх байхдаа. Хотоос нэг их соёлтой гарсан би ингэж чадахгүй тэгж чадахгүй чих шиг ккк тэгсэн яасан Хэнтий Дадал дээр очоод юун тэр соёл моёл хахаха мал болооский кккк.
 Наадмаар аялах болсон Хэнтий надад маш хөгжилтэй аялалуудын нэг болсон.
Ялангуяа сүүлийн шөнө хахахах хэн нэг нь энэ агшиныг мартаагүй бол инээж л байгаа байх. Заза тэр ч яахав ер нь аль ч аймагын сумаар орсон мотоциклтэй ах нар юун гоё харагддаг юм бэ дээ гэнэт үсээ самнамаар санагдаж манагдаал кккк яагаад ч юм гэнэт Хэнтийд удаад ирсэн тэр ах нар гоё харагдаж байна лээ шд ккк Эхэндээ тэр ах нарыгаа ёооооё нтр гээл нээх тоохгүй байсан сүүлд ард нь суумаар байна гээл ккк тэнэгтэж өгсөн нээрээ ялааг идүүл идчихээр юм байна лээ аймаар их ялаа аймаар аймаараар их шөнө унтуулахгүй тэгээд л бид нэг нэг пиво ууж унтахгүй бол болохгүй болоод орой болгон нэг юм задалж унтддаг болсондоо тэр хавийн нутгын иргэд яагаад согтуу байдагийг ч ойлгосон. За тэгээл манай баазын хэдэн охидууд нэг нь мөнгөний шунал нэг нь үнэн саак бүжиглэнэ нэг нь 1000 төгрөгний tax авах мангар дуртай нэг нь DJ хийж ядархаараа уурладаг нэг иймэрхүү хүүхдүүд байдаг клубийн дуу муу тэнд орж ирж байгаа хүмүүс нтр no public шд ккк бид хэд хамаагүй хувцастай хамаагүй бүжиглэж  эробикийг утгаар нь хийх шиг болсондоо.
 Дадал сум дээр 90 гарам настай өвөөгийн ангын музеи байдаг юм байна лээ өөрийх нь агнасан амьтадаар нь музеи хийгээд аялалчид орж гарахаар болгоцон аягүй зүгээр санагдсан бас л нэг бизнес тэгээд сумын дэлгүүрт байхгүй юм гэж байхгүй ккк тэгээд хамгийн люкс хоолны газар маш их амттай буриад бууз аан тийм Дадалаар дүүрэн Буриадууд байдаг юм байна би юу ч ойлгохооргүй хэлээр ярьдаг сонин.Нутгын ахын гэрт очсон архины шилээр ногооныхаа гэрийг хийчэхсэн  сонин санагдсан сайн харвал АПУ, UFC,SBB гээл бөөн маркетинг кккк.
Өшөө зөндөө заваарсан юм байгаа ч би бас өөрийгээ бодийдоо тээ ккк арай л заваа болчих гээд байна ккк.
Аан тийм бас, Хамт явж байсан эгчийн эмээ дээр орж дайлуулж байсанаа гэнэт зураг авахаар боловоо гэтэл эмээ нь яанаа би үсээ янзлуулж амжаагүйшд манай сумын үсчин ганц авгай байдагын тэр маань архидаад хэд хоног алга тэгээд ерөөсөө үсээ янзлуулаагүй муухай гарна гээд нэлээн ичэж байсан. Сумын ганц үсчин эгч архидаж алга болдог л юм байна л даа юун аятайханийн ккк
Анхны шөнө /ямар эвгүйм бэ кк/
Африкт байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн гоё Тэмээ нар

Орхон гол



Энэ 2 авалцаж байхаар гялс кк
Хэнтий бол Чингис хааны төрсөн нутагаа гэж.

Хэнтийн мод бүгд нэгэн жигд доошоо харсан нээх сонин
юм юмтай дэлгүүр SUPER MARKET









 Сумын люкс ресторан


No comments:

Post a Comment