Thursday 9 August 2012

Ганцаарчилсан Хөвсгөлийн Аялал 1

Мөрөн онгоцны буудал дахь хөшөө

Миний люкс өрөө kkk

     Нисэж байх үед нэг л өөр харагдаад доороос харсан бол ингэж харагдахгүй байхаа.



     Кинон дээр гардаг шиг босоо байдалтай явсан салхинд зохиулаад сайхан байсан.


 Хясаан дээр




Гэнтийн шалтгаанаар ганцаар 2 хоногоор Xөвсгөл яваад ирвээ ккк.
Хамгийн гоё нь онгоцоор явах машинаар 25 цаг явах газарыг цаг хагас явж байгаа шүү дээ .
За тэгээд миний анхны аялал Mөрөнгийн онгоцны буудалаас эхэлж байгаамдаа... ккк
Баазын маань хамгийн люкс өрөө  view нь их сайхан байсаан гэж ккк шөнө харин люкс өрөөний хажуу талын люкс өрөө л жоохон чарлалдаад хэцүү байсан ч люкс өрөө ингэдэг юм байна гэж ойлгов. Өглөө люкс өрөөний ялаа намайг сэрээж байна лээ аягүй зүгээр санагдсан ккк. Миний өрөөнөөс харагдах Хөвсгөлийн далай үнэн тасархай байлаа. Ингээд нэг Ланд хөлсөлж аваад Хясаан дээр гарахаар боллоо Жанхайгаас цааш зөндөө жуулчны бааз бөөн шар хүмүүс, цагаан хүмүүс ккк хар гэвэл манай Хөвсгөлийн иргэд л байх шив дээ ккк Хясаан дээр гархад заавал Ланд юм уу Ландархуу тэргээр л гарах юм байна лээ өндөр уулруу мацаж гардаг юм болохоор нэлээн сайн машин байхгуй бол будаа болох нь тэр, оргил дээр гарах явц бол там л гэсэн үг тэгэхдээ оргил дээр гараад би баахан догдолсоон манай Монголд ийм сайхан газар анх удаа л харж байлаа. Одоо хүртэл бодогдоод догдлоод байдаг юм. Тэр өндөр өндөр уулуудын төгсгөлгүй үргэлжлэл мөн далайн сайхан өнгө тээр харагдах арал гээд л хайрлахаас өөр яах билээ гэж бодогдлоо. Хөвсгөл явах гэж байгаа хүн байвал тэр Хясааруу гараарай гэж зөвлөмөөр байна.
Дараа нь Хясаанаас буугаад шууд хурдны усан онгоцоор яг л кинон дээр гардагшиг аая алаа хаясан ккк Хүслийн арал дээр очиж хүсэлээ шивнэж буруугаа цагаатгуулж үзлээ . Сүүлд нь цаа буга дээр очиж зурагаа авхуулсаан хэдэн бугуйвч аваад амжсан. Ингээд буцаж бааз дээрээ ирээд амараад маргааш дахин Мөрөн дээрээ очиж миний өчүүхэн Хөвсгөлийн аялал конец филма. ккк
Тэгэхдээ хүн гэдэг сонин шүү хөдөө гарахаараа л заваараал нээх сайхан хүндэрмээр нээх сайхан унгамаар санагдаадл яг л мал шиг кккк би ганцаараа тэгдэггүй гэдэгт итгэлтэй л байна шүү битгий намайг шоолоод байгаарай кккк.

Ps : They liked My money kkkkk

2 comments:

  1. Saihan ayaljee. Ayalal 2 -g huleegeel bgaashuu

    ReplyDelete
    Replies
    1. Aylal 2 udahgui tavinaa coming soooon hehehe

      Delete