Tuesday 14 January 2020

Check pattern VS Animal pattern








Энэ өвөл гадуур хувцасны загвар дөрвөлжин, амьтны хээн дээр төвлөрчээ. Эдгээр хээтэй загварууд нь моданоос хэзээ ч гарахгүй учраас таны мөнгө, цаг хугацааг хэмнэх болно. Гадуур хувцсан дотроо энгийн классик имиджийг бүрдүүлснээр өвөрмөц хээг тодотгож болно. 
Амьтны хээтэй хүрмийг өдөр тутамд өмсөхөд тохиромжгүй  боловч бидний хувцасны шүүгээнд заавал байх ёстой хээний нэг шүү дээ...
Энэ жилийн цоохор ирвэсэн бор хээ маань хамгийн эрэлттэй өнгөний тоонд зүй ёсоор багтсан байна шүү цаана чинь...




Дөрвөлжин ба амьтны хээнд адил төстэй тал олон бий. 
Дөрвөлжин хээнд өргөн, нарийн, бүдүүн, зузаан гэх мэт олон төрөлтэй. 
Мөн дөрвөлжин хээ өвдөгнөөс доош урт загварын юбка дээр илүү зохидог бөгөөд таны хөлийг илүү урт харагдуулна. Амьтны хээн дээр итгээд зураастай хээнээс нь таны биеийн галбирыг илүү галбиртай харагдуулдаг л гэнэ шүү..... 




" Худлаа загварлаг биш өөрчлөлт өгсөн загвар " 



Дөрвөлжин хээ нь тансаг харагддаг боловч хэтэрхий ойлгомжтой гэгдэх,  амьтны хээ нь хэт задгай харагддаг гэгдэх!? Энэ бол худлаа цуу яриа одоо тэр бодлоо аваад хаяaх хэрэгтэй. 
Хонхон хэлбэртэй ханцуйтай Дөрвөлжин хээтэй понк загварын пиджак нь стрит стил буюу гудамжинд хамгийн энгийн мөртлөө загварлаг харагдахаар тодорхойлж байна. 
Эсрэгээрээ амьтны хээтэй арьсан пиджак нь А хэлбэрт юпка дээр энгийн сорочка цамц урт түрийтэй элгэн гуталаар энэхүү загварын тодотгож өөрийгээ загварлагаар илчилэх бас нэгэн күүл арга билээ.


Text by Dugi
Edited by Baigal

No comments:

Post a Comment