Monday 17 March 2014

Бүх эрчүүддээ баярын мэнд

Саяны амралтын өдрөөр Үнсгэлжин эр гэдэг гоё кино үзлээ. Уг кино нь бодит түүхээс үндэслэн хийсэн байдаг. Эр хүн гэр бүлийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн гэдэг үгийг жинхэнэ утга учираар нь харуулсан сайхан кино байлаа. Би энэ киног үзээд Аавыгаа, өвөөгөө гээд их юм бодлоо. 
Эрчүүд маань биднээс илүү дор орж чаддаг зөвхөн гэр бүлээ хамгаалахын тулд гэр бүлээсээ хагацахгуйн тулд хүүхдээ хэзээ ч хол байлгахгуйн тулд бүхнийг хийх чадалтай . Нэгэн өглөөний хоолон дээр охин нь өөрийнхээ хоолыг идчихээд дахин идэхийг хүсэн ээжээсээ гуйж байхыг хараад Аав нь шөнө аймар их мах идэж байна гэж зүүдлээд тэгээд аймар цатгалан байна чи минийхийг идчих гээд ажилдаа гарлаа.
Уг киноны баатар бол Жэймс Брэдок дэлхийн алдартай боксчины тухай үгүйлсэн байдаг. Тэр боксын дэвжээн дээр гарахдаа сүү боддог гэнэ өглөөний сүүгээ таслахгуйн тулд тэр тулалддаг гэж хэлсэн.





No comments:

Post a Comment