Monday 5 August 2013

9-н цаг



Хайртай хүнээ алдах тийм амаргүй байх тэр тусмаа гэр бүлийн гишүүн байсан хүнээ бол тэвчихийн аргагүй гашуудал би нэгэн гунигт түүхийг ярьж өгмөөр санагдлаа. Нэгэн бүсгүй нөхөр, хүүхдийн хамтаар гадаадад нэлээн удаан жил амьдарч байлаа. Гэтэл бүсгүйн аав нь элэгний хавдар болсон оноштой гарлаа ашгүй өөртэй нь хамт байсан болохоор дажгүй том том эмнэлэгтэй байсан болхоор болгоно гэж итгэж байлаа харин эмнэлгийн зүгээс гол судсан дээр хавдар нь байгаа тул хагалгаа хийх боломжгүй гэж бүсгүйд хэллээ ингээд аав нь ч буцах боллоо. 3жилийн дараа аав нь гадаадад элэгээ боолгуулаад өөрийнх нь байгаа газар дайраад гарах болоод охинтойгоо уулзах боллоо. Охин нь аавтайгаа уулзана гээд хамгийн гоё хувцасаа шилэн байж өмсөөд яаран гарлаа аав нь ч их догдолж байлаа. Ингээд аав охин 2 онгоцны буудал дээр хэдэн цаг бие биетэйгээ уулзалдан нээх юм яриж амжсангүй нисэх цаг нь болж аав нь явах боллоо.  5 жил аав нь охидуудынхаа буянаар элэгээ боолгуулан, хиймийн эмчилгээ хийн гэртээ байлаа. Бүсгүйн охин нь ашгүй аав дээр нь аавыг нь ээжийг нь харж байлаа. Аавынх нь бие огцом муудаж байлаа бүсгүйд түүнийг сайн байгаа гэж хэлж интернэтээр ч аав нь сайн байгаа гэж албаар өөрийгээ хүчилдэг байлаа ач охиндоо өөрийг нь ээжийг нь зөндөө захиадл байлаа. Гэтэл гэнэтийн өдөр аавынх нь бие  дордон бүсгүйг гэрээс нь дуудах боллоо бүсгүй яаран хувцасаа өмсөн онгоцны буудал дээр очих тэр мөчид аав нь аль хэдийн тэнгэрийн ордон руу халин одсон байлаа. Аавыгаа яваад өгсөний 9 цагын дараа ирсэн охин гашуудлын нулимс том томоор асгаруулан уйлж байлаа. Хэдхээн цаг аавтайгаа онгоцны буудал дээрх тэр мөч өөрийнх нь аавтайгаа байсан хамгийн сүүлийн мөч байсаныг мэдэрсэн бол бүсгүй аавын хамт буцах нь тодорхой. Би бүсгүйн хамгийн гоёо хувцасаа өмсөөд очих тэр үе тэрний хамгийн сүүлийн удаа аавтайгаа тэврэлдэн уулзсан үе байлаа. Надад энэ мөч маш гунигтэй бөгөөд аз жаргалтай мөч юм шиг санагдана. Хүнд хайр дурлалын хагацлалаас илүү үнэ цэнэтэй зүйл байдгыг би ойлгосон тэр бол  гэр бүл юм. Би ч хүн болж байна даа хэхэхэхэ ....

No comments:

Post a Comment