Thursday 29 December 2011

R I P




Би дахиал хүн алдчлаа..... Дахиж хэзээч ийм юм болохгүй гэж найдаж байлаа. Энэ хорвоо дээр төрсөн бол бас үхэл гэж бас заавал байдаг. Тэрийг мэдрэхгүй бид мөнхийн юм шиг амьдардаг.
Тэгтэл энэ өвчин зовлон ирэхээр л бид нэг юм ойлгодог , мөнгөний үнэ цэнэ хайрын үнэ цэнэ бид эдгээр зүйлсийг мартсан юм шиг амьдардаг.
Миний ах хөөрхөн долоон настай хүүгээ орхиод явхад л би ойлголоо . Тэр хоёр маань хоорондоо ямар их хайртай байсан гэж санана . Эмээ дээрээ хононо гэж яваал орой нь аавыгаа санаад байна танайд хонохгүй гээд уйлаад орой нь буцаад харьж байж билээ аав нь бас хүүгээ ямар их санаваа гээд ирж авч билээ.Тэгээд эмээ дээрээ хонож чаддаггүй байж билээ тэгтэл өчигдөр орой тэвчин ядан унтаж байгаа хөөрхөн дүүгээ хараад ямар их сэтгэл өвдсөнөө үгээр хэлэхийн аргагүй юм.

Бурхан минь шинэ он гарахаас өмнө аавыгаа алдсан миний хөөрхөн дүүд минь хамгийн хамгийн гоё бэлэг бэлэглэж хайрлаач энэ миний шинэ оны хүсэл ....






Ах минь та ч гэсэн хүүгээ яаж том болоод яаж амьдрахыг нь хараарай хэнээс ч дутахгүй таны хүү болно гэдэгт би итгэлтэй байна. Та минь амар тайван биднийгээ харж байгаарай..

2 comments:

  1. yamar hetsuu yum be munh amidral gej bdag ch boloosoi , tiim byatshan baihdaa aavaasaa hagatsana gedeg uneheer tusuulushgui hetsuu baih bi hedii tom bolson hoinoo aaviigaa aldsan ch nadad uneheer horvoo tsumurchih shig tsaashid bi yaj amidrahuchiraa ch olohgui tusuuluh ch ugui bsan gehdee tegeed amid bgaagaas hoish amidrahgui geed ch yahav dee tsag hugatsaa l huniig anagaadag gedeg duhuu l yum bn lee, gehdee l minii aav hichneen saihan hun bsan geech.... aaviigaa bi setgeldee urgelj amid minii hajuud bgaa gej bodoj udiig hurtel amidarch bn daa...

    ReplyDelete