Monday 21 November 2011

АМЬДРАХ ЯАГААД...


АМЬДРАЛ,
Амьдрал яагаад
бяцхан жаалын инээмсэглэсэн уруул дээр наалдсан
мөхөөлдөс шиг байна вэ?

АМЬДРАЛ,
Амьдрал яагаад
харагдахгүй болтол арчсан цонх шиг
хачин ихээр дотор муухайруулна вэ?

АМЬДРАЛ,
Амьдрал яагаад
хоосон аяганд дүрсэн халбага дээрх
хар нүдтэй ялаа шиг байна вэ?

АМЬДРАЛ,
Амьдрал яагаад
услалгүй мартсан цэцгийн дэлбээг
өрөвдөлтэй харагдуулагч тоос руу ширтэх
арга ядсан агшин шиг байна вэ?

АМЬДРАЛ,
Амьдрал яагаад
00-ийн шалан дээр хөлөө жийгээд
тамхи татах эмэгтэйн
нарийхан хуруу шиг байна вэ?

АМЬДРАЛ,
Амьдрал яагаад
архи уусны маргааш
хүсэж явдаг эмэгтэйгээ
хүнтэй утсаар яриад инээж суухыг нь
хөндлөнгөөс харах шиг байна вэ?

АМЬДРАЛ,
Амьдрал яагаад
архи уусны маргааш
гудамжны хөгжимчний тоглох
гунигт аялгууг сонсоод
хамаг бие гэнэт чангарч
хав хар зүйлээр бөөлжих шиг байна вэ?

АМЬДРАЛ,
Амьдрал яг
архи уусны маргааш шиг байхад
Амьдрах, амьдрах яагаад
Архи уусны маргааш
аавынхаа тухай бодох шиг байна вэ?




Нимбэгний мод гэдэг блог дээр байсан юм . Их таалагдсан гэж.....

No comments:

Post a Comment