Tuesday, 29 September 2015

Ханбок / Хүсэл мөрөөдлийн салхи /


 

Солонгост байх хугацаандаа загварын үзэсгэлэнг үзээд авахыг хичээж байгаа шүү!! 
Түрүү жил Шанелийн үзэсгэлэнг их сэтгэл өндөр үзсэн энэ удаад Солонгосын үндэсний загварын талаарх үзэсгэлэнг үзэж нүд тайллаа гэж.

Товчхондоо энэхүү үзэсгэлэнг гаргаж буй Хатагтай Ли Ёонг Хи бол Солонгосын үндэсний хувцас болох Ханбок загвар зохион бүтээгч юм.  1936 онд төрсөн ба 1977 онд өөрийн бүтикээ нээн загварийн ертөнцөд гараагаа эхэлсэн гэдэг. 1990-ээд оноос өөрийн бие даасан Ханбок коллекцоо  загварийн орон болох Парисд гарган  дэлхий даяар алдаршсан дизайнер.
Түүний энэ удаад гаргасан Ханбокийн үзэсгэлэн нь Хүсэл Мөрөөдлийн салхи хэмээх сэдэв доор бүтээгдсэн юм Солонгосын үндэсний хувцасны чимэглэл материал гоо үзэмжийг бүрэн харуулсан санагдана. Миний үзэж байх явцдаа Солоногосын үндэсний хувцасын гайхамшиг тэр их өнгө торгоны салхинд намрин хийсэхийг хараад маш их сэтгэл догдлон үзлээ.

Хатагтай Ли нь хэлэхдээ Өнгөрсөнөө мэдэхгүй бол одоо үе гэж байхгүй, өвөг дээдсээ дээдлэхгүй бол одоогийн хөгжил гэж байхгүй. Өвөг дээдсийгээ бид мэдрэн амьдрах хэрэгтэй хэмээжээ. Ли нь энэхүү үзэсгэлэнгээр Ханбокийн гайхамшиг мөн Солонгосын үндэсний хувцаслалтын өнгө загвар үзэмжийн гайхамшигийг хүмүүст хүргэхийг хичээжээ.  
Түүний хичээсэн хүсэл бүтэх болтугай надад лав хүрлээ. 

Үзэсгэлэнг дээрээс нь хархад нэг иймэрхүү маягтай харагдана. Солонгост хамгийн том үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг хамгийн сүүлийн үеийн дотоод загвартай газар юм. Сэөлийн хотын Донгдэмүн гэх хороололд байрлах болно. 






























Thursday, 29 January 2015

Бие даасан Солонгос дизайнер'S

 Хонг хе жин гэх энэхүү эмэгтэй нь эрэгтэй загварыг эмэгтэй загварт оруулан  гаргах дуртай ба тод биш өнгөтэй загвар гаргах дуртай гэнэ.

 Түүний хамгийн хайртай 2 польто, мөн гарын цүнх 
Солонгосын аксисуарын брэнд болох The Bogo гэх брэндтэй хамтран гаргсан зүүлт гэнэ, түүнчлэн эрт эд зүйлсд нугасгүй бөгөөд аавынхаа цаг гэх мэтчилэн аксисуараар гангардаг байна.

Дизайнер Хонг хе жин нь The Modern Studio K гэх нэрээр өөрийн уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Ерөнхийдөө эмэгтэйлэг загварыг алдахгүй эрэгтэй класик загварыг оруулан өөрийн гэсэн өвөрмөц загвараа гаргадаг. Өөрөө ч гэсэн эрэгтэйлэг хувцас өмсөх дуртай ба  Lean and Long стилээр хувцаслах мөн загвар гаргахыг хүсдэг байна. 
/ Тод биш өнгөнүүд дээр өөрийгээ тодорхойлсон час хийсэн зүүлт зүүчихвэл янзын байх байхдаа мөн цаанаа нэг күүл харагдах юм шигээ...би бас нэг иймэрхүү хувцаслалтанд дуртайлдаа /

 Сүлжмэл эдлэлийн загвар зохион бүтээгч Ким Жонг Ин хамгийн энгийн хэрнээ дэгжин сүлжмэл загварыг илүүд үзэх түүний загвар нь цаанаа л нэг энгийн хэрнээ дэгжин харагдуулдаг гэнэ.
 Түүний хувцас гутал их л удаан өмсөж эдэлсэн эд байдаг байна.

Түүний ашигладаг утас нь Итал улсаас оруулж ирээд материал болгон ашигладаг гэнэ. Дээрх ороолтыг уран бүтээлч Ким Ши Нэ гэх хүнтэй хамтран гаргасан байна үнэ нь 108,000 вон гэнэ.

Дизайнер Ким Жонг ин нь сүлжмэл эдлэл дээр 10 жил гаруйтай ажилсан туршлагатай болоод өөрийн бие даасан брэндээ 2013 онд анх гаргасан байна. Sisley, Mine гэх брэндийн зөвхөн сүлжмэл загвар дээр ажилсан гэнэ. Түүний бие даан гаргасан брэнд мөн сүлжмэл Итал улсаас утсаа аван хийдэг онцлогтой хамгийн энгийн загварыг гаргахыг хүсдэг ба зах, ханцуй гэх үл мэдэгдэх дитал нэмэн өөрийн хамгийн энгийн загвараа гаргадаг байна. Урт удаан мөн чанартай дэгжин стилийг эрхэмлэдэг байхнээ.
/ Ер нь сүлжмэл загвар энгийн тусмаа гоёмсог харагдах нь чухал байдаг түүн дээр өгөгдсөн өнгө мөн жижигхэн диталууд бидний нүдийг татах болно./

Wednesday, 19 November 2014

Орчин үеийн эрэгтэйчүүдийн намар, өвлийн загварууд

Энгийн хэрнээ цаанаа нэг дэгжин харагдуулах өнгө мөн зах, товч гээд тэгэхдээ хамгийн чухал нь материал гэж байгаа ш д

За тэгээд юу юу нь дээр хослуулан өмсөх маш чухал ялангуяа аксисуар болж өгч байгаа юмны хамгийн хамгийн гэсэн нь бол яалтачгүй нарны шил болж байгаам,

цүнх, гутал, ороолт, зангиа ба политоны халаас, зах гээд л
 Доорх загварууд миний дуртай стилүүд байна даа нээх илүү дутуу юмгүй мөртлөө нэг л өөр мэт мэдрэмжтэй залуучууд шиг л харагдаж байна.






Monday, 14 July 2014

Нойргүй байх нь......




Хүн бүр унтдаг. 
Аа гэхдээ бүгд тайван унтдаг биш юм. 7-8 цаг унтах нь гүнзгий унтаж байх хугацаа гэж үзэж эрдэмтэд дүгнэж байгаа юм байна. Өнгөрсөн шөнөө марттал унтах нь бие хөнгөрөөд явах тэр мөч бол та сайн унтаж авсан байна гэсэн үг. Бодит амьдрал дээр бид 7-8 цаг унтдаггүй л байхгуй юу!! Хэзээ 7-8 цаг унтлаа бараг санахгүй байх жишээтэй. Өдөрт 5цаг унтаад унтсан болдог хүн байхад 8 цаг унтсан ч сайн унтаж чадаагүй хүнүүс олон байдаг. 7-8 цаг унтах нь бидний мэдэх хамгийн сайн унтаж авах хугацаа боловч бодит байдал дээр хүнүүс өөрсдийн унтах хугацаандаа унтан нүдээ нээмэгц сэрүүн ба сэрцэн байдаг. Энэ хүний биений онцлог юм. 2000оны эх хүртэл бид гэртээ ороод дэр нь дээрээ хүрвүү гүү юу унтчихсан байдаг аа гэтэл одоо ухаалаг утас кофе гэх зүйлээр өөрсдийн нойроо багасгаад байгаа нь үүгээр ялгаварлан харагдаж байна. 20,30 насны эмэгтэйчүүд ихэнх нь өдөр хоолонд орчоод кофе уух, гэртээ очоод бас хөнгөн кофе уудаг гэнэ. Аа мөн унтахынхаа өмнө ухаалаг утасаа барьсааран байх жишээтэй гэнэ дээ. Ухаалаг утасны гэрэл маш өндөр даралттай байдаг гэнэ. Ер нь кофе багасгах гэртээ очоод унтахаасаа 2,3 цагын өмнөөс ухаалаг утас мөн телевиз гэх елегтрон хэрэгсэлээс өөрийгээ гарган 7-8 цаг бүтэн унтацгаая ~!!! Гол хэлэх гэсэн юм маань өвөө эмээгийн үед энэ бүх юм байхгүй байхад өчнөөн их юм бүтээж ирээд байхад бид яагааад кофе ууж байж ажлаа хийх ухаалаг утас ашиглаж байж стрес тайлах ёстой юм болоо. Ухаалаг утас хэзээ нэгэн цагт алга болно юманд хязгаар гэж байдаг шүү дээ. Хүнүүсээ бид эрүүл мэндээ энэ жижигхээн юмнаас эхэлцгээе. Би бол колагаа багасгаж жаахан алхаж гүйж байхаар нөхөртэйгээ ярьж байгаа. Манай нөхөр кофегаа багасгах юм байхаа кккк.

Анхааралд !!!!!
Хүн унтах цагтаа унтаагүй нойр муутай байхад гардаг зүйлс
- Өдрийн хоол идэх сонирхолгүй болдог.
Нойр муутай байх нь хоолонд гэнэт орох ба хоолноос гэнэт гарах мөн биеийн жин гэнэт багасах ба гэнэт нэмэгдэх.
- 3 цахим хаягт орж гарах мөн цахим шуудангаа 2 удаа шалгах
Нойр муугаас болж сэтгэл санаагаа төвлөрүүлж чадахаа байх.
- Машиныхаа түлхүүрийг хаана тавьсанаа мартах
Таны тархи нойроор хангагдах хэрэгтэйгээ үүгээр илэрхийлж байна гэсэн үг. Нойр муу байх нь юмыг хурдан мартдаг байна.
- Яриа үргэлжлүүлж чадахаа байх
Ярьж байгаа зүйлс тань нэгл авцалдахгүй байх мөн хошигнох гэж бодсон боловч сайн болж өгөхгүй үед сайн бодож үзээрэй нойрноос болсон уу гүү юу гэдгийг

Sunday, 6 July 2014

Үзэсгэлэн ...

Хотын зархиргаан доторх үзэсгэлэн үзлээ. Солонгосын шөнө гудамжинд үзэгдэх ердийн үзэгдлүүдийг харуулсан уг үзэсгэлэн нь 3D хэлбэрээр харуулсан байгаа. Нээрээл эндхийн гудамж нэг иймэрхүү гэмээр зураг гар утасаар авсан болхоор нээг сүртэй дараагүй байгаа шүү тэгэхдээ Айфон 5С гэжүүгаа хахаха

  Хороолол болгон хороололын автобус гэж байдаг тэрүүхэн тэндээ хүнээ зөөдөг бөгөөд хотын автобусны үнээс хамаагүй хямд байдаг. Уг зураг нь хороололын автобусны зогсоол гэх зураг мэт харагдах юм .
 Шөнө сакура цэцэглэсэн гудамжинд хосууд үнсэлцэх үер хажуу айлын сахилагагүй хүүхэд нуугдан харах харагдана.

 Зиак тэгээд хороололынх нь төвөөр орохоор нэг иймэрхүү жижиг мухлаг, гуанз, засварын газа гэх мэт .,




 Бороо орох үер гудамжаар алхангаа айлын гадаа хатааж буй хувцас, цэцэгс гэх мэт зүйлс үзэгдэнэ,,,

 Өвлийн гудамж