Tuesday, 29 September 2015

Ханбок / Хүсэл мөрөөдлийн салхи /


 

Солонгост байх хугацаандаа загварын үзэсгэлэнг үзээд авахыг хичээж байгаа шүү!! 
Түрүү жил Шанелийн үзэсгэлэнг их сэтгэл өндөр үзсэн энэ удаад Солонгосын үндэсний загварын талаарх үзэсгэлэнг үзэж нүд тайллаа гэж.

Товчхондоо энэхүү үзэсгэлэнг гаргаж буй Хатагтай Ли Ёонг Хи бол Солонгосын үндэсний хувцас болох Ханбок загвар зохион бүтээгч юм.  1936 онд төрсөн ба 1977 онд өөрийн бүтикээ нээн загварийн ертөнцөд гараагаа эхэлсэн гэдэг. 1990-ээд оноос өөрийн бие даасан Ханбок коллекцоо  загварийн орон болох Парисд гарган  дэлхий даяар алдаршсан дизайнер.
Түүний энэ удаад гаргасан Ханбокийн үзэсгэлэн нь Хүсэл Мөрөөдлийн салхи хэмээх сэдэв доор бүтээгдсэн юм Солонгосын үндэсний хувцасны чимэглэл материал гоо үзэмжийг бүрэн харуулсан санагдана. Миний үзэж байх явцдаа Солоногосын үндэсний хувцасын гайхамшиг тэр их өнгө торгоны салхинд намрин хийсэхийг хараад маш их сэтгэл догдлон үзлээ.

Хатагтай Ли нь хэлэхдээ Өнгөрсөнөө мэдэхгүй бол одоо үе гэж байхгүй, өвөг дээдсээ дээдлэхгүй бол одоогийн хөгжил гэж байхгүй. Өвөг дээдсийгээ бид мэдрэн амьдрах хэрэгтэй хэмээжээ. Ли нь энэхүү үзэсгэлэнгээр Ханбокийн гайхамшиг мөн Солонгосын үндэсний хувцаслалтын өнгө загвар үзэмжийн гайхамшигийг хүмүүст хүргэхийг хичээжээ.  
Түүний хичээсэн хүсэл бүтэх болтугай надад лав хүрлээ. 

Үзэсгэлэнг дээрээс нь хархад нэг иймэрхүү маягтай харагдана. Солонгост хамгийн том үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг хамгийн сүүлийн үеийн дотоод загвартай газар юм. Сэөлийн хотын Донгдэмүн гэх хороололд байрлах болно. 






























No comments:

Post a Comment