Friday, 1 February 2013

Үхэх ял авсан аав.


Шоронд нэгэн ялтан охиноо тэврэн уйлж байлаа / Охин минь би чамайгаа үлдээгээд яаж тэнгэр лүү явна / охин /ааваа...... аавааа/ гэн тэврэлдэн уйлалдаж байлаа. Аав нь цаазаар авхуулах ял аваад маргааш нь тосгоны төвд цаазаар авхуулах болоод байгаа юм тэгээд сүүлийн уулзалтаа хийж салцгаалаа. Маргааш өглөө хонхны дуугаар охины аав нь цаазаар авхуулахыг мэдсэн охин хонх зохигч өвөө дээр очин / Өвөө минь маргааш өглөөний хонхийг битгий дараачдээ аавын минь амыг авраач гэж уйлан гуйж гэнэ гэтэл хонхчин өвөө бас уйлан /Уучлаарай охин минь өвөө нь бас хонхоо дарахгүй бол үхнэ гэсэн үг уучлаарай / гэж. Маргааш өглөө болоод өвгөн их л хүнд алхлан хонхон дээрээ ирээд хонхоо дарлаа гэтэл хонх дугарсангүй гайхаад хэд хэдэн удаа дарлаа дахиад л хонх маань дугарсангүй шоронгын цагдаа ирэн хонх яасан бэ гэн хонхыг дарж үзэхэд дугарсангүй ингээд өвгөн цагдаа 2 дээш гарч хонхыг шалгатал тэнд цус болсон охиныг олж харжээ цаазаар авах ял авсан ялтангын маань охин нь хонх тэврээд аавыгаа аварсан байлаа. Тэр тосгоны иргэд охиноо тэврэн хэхэр татан уйлах аавыг хараад өрөвдөн ялаас хөнгөлж өгсөн гэдэг. Охин нь аавыгаа аврахын төлөө өөрийн амийг золиосонд гаргасан энэ түүх бидэнд ямар нэгэн сэтгэл үгүйлж байна гэдэгт би итгэлтэй байна.

Хавар 2013 - Эрэгтэй



Энэ жилийн хавар эрэгтэйчүүд маань их л тод бөгөөд намуухан болох юм байна.Гутал бол ерөнхийдөө маш стиллэг болж байгаа нь харагдаж байх мөн гар цүнх янзтай зах дээр барьдаг шиг лав биш байна тиймүү ккк эндээс бас эмэгтэйчүүд өмсчихөөр хэд хэдэн цамц байна үүргэвч подволк гэх мэтчилэн гоё гоё юм байна даа ингээд хувцасладаг эрчүүд гоё харагдаад байдийм даанч би Монголд харж байгаагүй дандаа нэт дээр харж байсан харж байхдаа бүр амаа ангайгаад л эрчүүд гоё бүсгүй харахаараа тэгж хардаг шиг би бас тэгнээ ний нуугүй хэлэхэд эрэгтэй эмэгтэй хоёуланг нь их хардагаа!!! Заза манай эрчүүд улам гоё болтугай амыг минь бүр хагартал хэхэхэ  

Хавар 2013 - эмэгтэй

Яанаа гадаа уг нь өнөөдөр аймар хүйтэн байгааг мэдэж байна л даа тэгэхдээ тэсэн яадан хүлээж байгаа Хавар маань ирэх гээд догдлоод байнаа~ Та нар ч гэсэн надтай адил байх тэгэхдээ нүцэглэх гээд догдлоод байгаа биш шүү нтр ккк . Зүгээр өнгөлөг болох гэсэндээ л тэр энэ өвөлжингөө хар бараан юм өмслөө одоо болоошд тиймээ!!! Доорх бол энэ хавар трэнд болох өнгө болон загвар гэж A.P.C. Store брэндээс гаргасан эмэгтэйчүүдийн өмсгөлгөө юм.
Энэ хавар ч их гоё намуухан бөгөөд романтик өнгө гарч байгаа юм байна даа.


Monday, 28 January 2013

Захны гоёо

Ажил дээр байнга л сорочкон цамц өмсдөг. Харин байнга өмсөөд байхаар бидэнд нэг л уйтгартай санагддаг ямар нэгэн өөрчлөлт өгмөөр ч юм шиг санагддаг гэхэд би итгэлтэй байна.
Харин доорх зүүлтээр бид уйтгартай сорочкон цамцаа өнгөлөг болгох гээд үзэж болох юм.
Хааяа бас зүүдэггүй байсан зүүлтээ хослуулан зүүж болно шүү дээ. 







Thursday, 24 January 2013

Бүрхэг байна.......


Өчигдөг Англид хамт байсан найзтайгаа уулзаад жаал буу халж суулаа. Бид 2 ийм тийм юм ярьж байгаад нийгмийн дутагдалтай болон хэцүү байдал өсч байгаа хүүхдүүдийн талаар яриа өрнөж эхэлсэн юм. Хог дээр төрөөд тэндээсээ нэг ч удаа хот орж үзээгүй хүүхэд зөндөө байдаг гэнэ. Би таамаглаж байсан боловч  бодит гэж төсөөлж байгүй юм манай найз гэтэл үзээд иржээ. Тэнд очиход найз маань маш том шоконд орж сэтгэл өвдсөнөө ч нуусангүй. Тэдгээр хүүхдүүд маань Улаанбаатарт орж ирвэл Лас Вегасд ирсэн юм шиг болох байх гэсэн найзын маань үг надыг хүртэл шоконд орууллаа. Бидний Монгол Бидний том ирээдүй тэнд хог дээр төрөөд хог дээр амьдралаа зогоож байна. Тэдний буруу гэж юу байхав хөөрхий хүүхдүүд, ингээд л манай Монголд боловсон хүчиний дутагдалтай гээд яриад л байдаг мөн радиогаар ажил байна гээд л зарлаад байдаг байрний урдуур хойгуур доогуур явж хог түүгээд байгаа хүмүүст хүртэл таархаар ажил цаана чинь зөндөө байгаа зарлаад байх юм хүүхдээ хүртэл хогын замаар залгуулж байгаа эцэг эхчүүд арай л дэндэж байна даа. Архиныхаа мөнгийг олж л байвал болох тийм амьдрал манай Монголд ихээр байхад яаж энэ улс маань хөгжиж дэвших билээдээ. Туслалцаа гээд хувцас эрүүл мэндийн үзлэг хэд хийгээд ч нэмэргүй эд нар дахиад л ирээд өгөөд явдаг өдийд ирнэдээ гээд яаг нөгөө хэвээрээ байгаад байдаг ингэхээр туслалцаа ч өгөх хэрэггүй болж байгаам одоо тэгээд эдгээр хүмүүсийг яалтай ч билээ дээ. Бид хувиараа болон ТББ-аар хүртэл зөндөө хадив хүмүүст өгөөд  яваад л байдаг гэтэл дээрдэж байгаа ямар ч зүйл байдаггүй бид хог дээр төрөхөөс нь өмнө буруу замруу орохоос нь өмнө тэдэндээ туслалцаа үзүүлэн өөрийн хүүхэд шиг хандан боловсролтой Монголын нэгэн иргэн болгочихвол бидэнд ч Монголдоо ч тэд маань том болно гэхэд би итгэлтэй байна. Бичэж байхдаа хүртэл зүрх минь түг түг түг гээд байх юм харамсаж байгаагийн шинж байхдаа.  

Wednesday, 23 January 2013

New year and New job


Бүx хүнүүст шинэ оны мэнд Дүгигээс дэвшүүлие!!!

Зиак  шинэ ажилд орлоо энэ удаад бол үнэн аймар ажил Банк Санхүү !!!! Төсөөлөхийн аргагуй инээдтэй нь миний аз байсан байх гэж үзэж байгаа яагаад гэхээр my major is Fashion Design for god sake ингээд л үзэхээр аз эсгэвэл миний эерэг тал маань аая ккккк заза тэр ч яахав ямар ч байсан ажилтай болчлоо шинэ ондоо ажилтай золгож  байна гэдэг чинэ ямар нэгэн юм үгүүлж байна гэсэн үг !! еааае !!! урааа!!! Намайг дэмжиж байсан бүх хамт олондоо талархал илэрхийлье!! Би хичээж ажиллах болно!!!! Би чаднаа!!!!

Ps : Энэ өвөлжингөө гулганаа надтай гулгах хүн байна уу цанаар биш бордоор шүү!! цанаар гулгахгүй!! цанаар гулгаад унавал нэлээн их бэртэнэ харин бордоор бол бөгс өвдөг 2л гэмтэнэ ккк

Monday, 7 January 2013

Том хүний тоглоом


Бага байхад надад яаг миний тоглоом гэж байдаггүй байсан дандаа эгчийн дэвтэр номыг үзээл ураал тэгээд эрэгтэй дүүтэйгээ байнга гарч мортол комбат энэ тэр бөглөө, баавгайн чих, эрзээн, нуугдаж тоглох тэгээл хар шөнө гэртээ  ордог байлаа.
Гэртээ орохдоо дандаа шалбарцан цус хөлс шороотой ороол эмээ өвөөд загниулаад нэг өдөрийг өнгөрөөж байж билээ.
Одоо бол юун тэгэх мантай тоглоомыг үл тоодог болжээ одоо байгаа  тоглоом гэвэл дандаа бэлэг дурсгалын гэсэн юм л байдаг юм байна даа.