Sunday, 31 January 2016

EENK



Гоё харагдсан болгоныг хүмүүст үзүүлхийг хүсэх нь хүн бүрийн хүсэл байх нь аргагүй.  Миний энэ удаад танилцуулж буй  брэнд бол EENK юм. Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Ли Хе Ми гэх залуухан бүсгүй нь найз нарын хамтаар босгожээ. Брэндийн онцлог гэвэл Alphabet A-Z хүртлэх үсгүүдээр fashion, homme, jewerly гэх мэтчилэн зүйлс дээр EENK брэндийг тодотгож гаргах юм байна. Жишээлбэл B for BEANIE бидний мэдэх бини малгай дээр торон материал, сувд, шигтгээгээр гоёж өөрсдийн өвөрмөц бини стилийг гаргаж ирсэн байна.


Дараагаар C for CLUTCH гарын цүнх бас л их өвөрмөц материалаар авсаархан бидний баяр болохоор л олддогүй эдийг хийж өгчээ.


Ингээд дараах үсэг нь дахин C for CAP бини малгайтай адил саравчтай малгайг орчин үеийн болгон тороор, сувдаар, шигтгээгээр чимэн улам тансаг харагдуулна.



Энэ удаагийх нь миний дурлаад байгаа F for FEDORA малгай юм, энэхүү бүтээлийг Ли бүсгүйн найз нь анх санаачилан тэдэнд санаа өгөн гаргаж ирсэн гэнэ. 

 Найз нарын санаа нийлсэн брэндийг гаргаж ирсэн EENK нь БНСУ-ын томоохон сэтгүүлийн бүр нэг нүүр дээр мөн том том одуудын хамгийн зүүх дуртай эд зүйлс болоод 1жил болжээ. Их хурдан хугацаанд томоохон байр суурьтай болсон нь Ли бүсгүйн өдий хүртэлх нэрт дизайнераар 10-аад жил гаруй ажилсаны үр дүн гэж үзэж байна.
                        Доорх линкээр орж тэдний бүтээлийг улам дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой.
ONLINE
WWW.EENK.CO.KR 
TUMBLR
WWW.EENK-OFFICIAL.TUMBLR.COM
NAVER BLOG
WWW.BLOG.NAVER.COM/EENK_LETTER
INSTAGRAM
WWW.INSTAGRAM.COM/EENK_OFFICIAL
FACEBOOK page
WWW.FACEBOOK.COM/EENKLETTERPROJECT 


No comments:

Post a Comment