Бүтэн сайны өглөө нэг л амгалан тайван байдаг нээх сайхан сунайгаад дараагаар нь час хийсэн байхуу цай уугаад манай эмээгийн өндөг шардаг арга байдын тэрүүгээр нь өндөг шарж идэхээр ванлий гэж :)
Зиак энэ бол орц нь байгаам өндөг меркүрид байдаг өндөг хамгын чанартай том , тачи талх эмээ бид 2-т тачи талх хангалттай байдын ихийг авчуул муудаад идэхгүй хайран юм болоод заза тэгээд сонгино бас Sausage .
Өндөгөө хагалаад хая! хайруулын тавгандаа тэгээд давс бас цацаа цац !
Сонгиноо хэрчээд шидээд бай өндөг рүүгээ
за тэгээд утсан хиамаа бас хажуугаар нь шургуулаад тавьчих
Өндөгнийхээ 2 талыг сайхан болгоод тэгээд дээрээс тачи талхаа тавьчих одоо тэгээд галаа багасгаад 2 минут байж байгаад иддээ
Ингээд л бүтэн сайн өдрийн өглөөний хоол бэлэн боллоо их хийчлээ ккк ер нь өлсөхөөрөө тэгээд ихийг л хүсэх юмдаа хүн, тэгээд дуустал нь идэхгүй .
No comments:
Post a Comment