Sunday, 3 March 2013

Blue Valentine 2010






Хүн бүр өөрийн гэсэн кинонд амьдардаг тэдэнд бүгдэд нь  гал халуун хайр байдаг тэр бүх хайр тус тусдаа бусдаас шал өөр..
Өчигдөр би нэгэн тусгай хүнээс энэхүү  киног үзээрэй гэсэн санал аваад үзлээ гэтэл
энэ кино надад ямар их ач холбогдол өгсөнийг төсөөлөхийн аргагуй ... тэгээл гэнэт өнгөрсөнөө эргэн дурсаж үзлээшд... ккк
Би анхныхаа хайртай учирч байлаа тэртээ нэгэн цагт өдгөөгөөс 5 жилийн өмнө аягүй орой байгааз бүх юм анхных байлаа тэр хүнтэй, тэгээд ч тэр үү богинохоон хугацаатай байсан юм. Надад оргил дээрээ явж байхад тэр хүн маань болие гэж байж билээ. Тэгээл яахавдээ би чинь галзуураад л бөөн юм болж байж билээ. Нэг дисконы дуун дээр уйлаал метрон дотор нэгдэхийн орой ажилаа тараад явж байсан санагдлаа манай ахлах дизайнер маань намайг аргадаж байсан юм байна. Би тэгэхэд тэр дууны үгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байсан гэтэл тэр дуу зүгээр нэг клүбийн дуу байсандаа. Одоо бодохоор дурсгалтай мөчүүд тэрнийхээ зоргоор их юм сурсандаа. Яаж тэгжийна гэмээр юм хийж байсандаа кккк. Хүн яаж өөрчлөгддөг яаж худал царайлдаг гэх мэтийг утгаар нь мэдрүүлсэн дээ. Тэгээд л удалгуй дахиал нэг хайртайгаа золгоол бид 2 чинь бие биедээ нэлээн хайртай байлаа нэлээн ч удаан үерхсэн гэтэл дахиал өнөөх салалт би дахиал галзуураад энэ удаад илүү хүнд байсандаа би угнаасаа  хүнд дэндүү гүнзгий дурлаад байдаг л даа. Тэгэхдээ тийм л байх ёстой биздээ? Заавал намайг гэсэн л хүнтэй сууна гэдэг бол хэцүү л байх. Хоёр биендээ ямар нэгэн холбоос үүсгэж түүнийгээ баталгаажуулдаг тэр холбоос гэдэг маань хайр юм байгаам.
Зарим охидууд тийм аз жаргалыг амсаачгүй явж байгаад сууцан байх .. харамсалтай..
2 биеэ хайрлаж ухаангүй дурлаж юу ч хийхэд бэлэн болох би бүр гүйдэгүй байсан гүйдэг болсон өсгийтэй гутал үзэн яддаг байсан өмсдөг болсон нүүрээ буддаггүй байсан одоо нүдээ будахгүй бол сонин болсон хайр бол амьдралыг зааж өгдөг бас нэгэн бурхан юм шиг байгаан. Энэ киноны гол дүрийн эрэгтэй хайрыхаа төлөө юу ч хийхэд бэлэн агуу тэвчээртэй залуу байсан. Өөрийнх нь хүүхэд биш гэдэгийг мэдсээр байж хамт өсгөж хайрлаал байсан. 
Гэтэл тэр хүүхэн юу вээ B**** ккк. ЗаЗа заавал үзэх хэрэгтэй киноны нэг болсон лавдаг миний хувьд, бодит амьдралын нэгээхэн хэсэгийг үзүүлсэн сайхан кино.


No comments:

Post a Comment