Thursday, 5 July 2012

Амьдрал.....

Удахгүй шинэ ажилдаа орох гэж байгаа гэж уул уурхайруу ч ингээд хөл тавьдаг юм байнадаа кк
Тэгэхдээ би хэзээч урлагаа орхихгүйээ хоббигоороо амьдарнаа гэж сайхан үг байдагдаа. Шинэхэн тасархай камертай болсон тэгэхээр гоё зураг дарах хэрэгтэй байгаа хааяа нэг зураг зураад л эхлэх байхдаа юм бичихээ ч гэсэн үргэлжлүүлсээр байх болно.
Хүний амьдрал нээрээ хэн ч төсөөлөхийн аргагүй шүү бөө ч төсөөлөхгүй байх. Лам дээр очоод үзүүлэхээр тэгээл явж бай гэдэг шиг ккк
Ингээл явж байтал гэнт гэнтийн адал явдалууд гарч ирээл янзтай би энэ амьдралд яагаад ч юм дурлах гээд байна цаашдаа бүр хайртай болоод хартай болно. Хар адал явдал ч цагаан адал явдалаар дүүрэн энэхүү амьдрал надад юу г сургаж юу г зөвлөж байгааг хэлээл байдаг энэ амьдралыг би хэзээ ч мартагдахааргүй амьдрах болно.

Wednesday, 20 June 2012

Single status


Ойрд юм оруулаагүй уджээ хэхэхэ
Тиймээ би жоохон завгүй мөн онгод энэ тэр орж ирэхгүй байсан.
Өнөөдөр ганц бие болсондоо ямар их гоё байсанаа хэлэх гэж байлаа. Манай эгч найз залуутай болсон бөөн бодол бөөн санаа зовоостой ядаргаа аайн тэгэхэд би хажууд нь аймар сайхан санаа зовох юмгүй сайхан байгаам чинь ккк ер нь тэгээд жам ёсоор нэг юм гарч ирээл гэрлэнэ л биз би тэгээл хайгаал лай байгаадаа .
Тэгэхдээ нэг таксиний жолооч эгч эмэгтэй хүн ханиа зөв сонгож байж амьдрал нь дээшилдэг гэсэн тэр үг бол 50% нь л үнэн байх би хувьдаа бол хүн, хүн өөрсдийгээ л бодож байвал заавал сайн хань гэж хайх алба уу?
ps:зүгээр л өөрсдийгээ хичээцгэе хүмүүсээ!!!

Wednesday, 16 May 2012

Wedding Party





Гэрлэлт гэдэг бол хүнд ганц л байх зүйл гэж би хувьдаа боддог. Ганц хийх хуримаа олигтой мөн мэдээжийн өвөрмөц хэв маягтай хийнээ. Дээрх зураг шиг байгалд тал газар бол бүр тасархай сүртэй сүртэй хуримнаас л дээр байх даа.

3D polygon clothing




Tuesday, 15 May 2012

Helloooooo Dear

Quite like that little tiny  CHANEL .

Дурлалын тоглоом


За эхлээд... Жаахан нээлттэй зан гаргачихъя. Тэгээд энэ хачин, шаааал дэмий ч юм шиг романтик тоглоомыг, хэрэгцээгүй ч гэмээр сээтэгнэлүүдийг зүгээр л хүлээгээд авчихъя. Өөрөө жаахан хүч нэмээд хүртэл тоглочихъё, энэ дүрдээ. Дуртай үедээ эндээс гарчихаж чадна, энэ чинь зүгээр л тоглоом шүү дээ гэж бодоцгооё. (Угаасаа тийм л юм чинь!)

Нөгөөх мундаг ажил хэрэгч ухаанаа гадна үлдээчихээд, тоглоомон дотроо дур зоргоороо тэнэгтэн баясацгаагаад, өө энэ чинь зүгээр тоглоом, нүдээ аниад зүүдлэн тоглож байгаагаас юуны өөрц гэж ухаанаа аргадан (аргацаан) байя.

Нэг л өдөр... Нүдээ нээсэн ч, хаасан ч адил болж, хашир хөшүүн сэтгэлийн жолоогоо алдацгааж, сэтгэлээ тогтоон барьж чадалгүй алдах болоход, нэг бодол дээрээ нэг ч хором тогтохгүйгээр гэгэлздэг болоход, төсөөлөл дотроо төөрөх цаг ирэхэд... Тоглоом маань шоглоом болоход, дурлалын тоглоом маань дурлал болоход, тоглоомоосоо гарч чадахгүй тэндээ үлдэх болоход!

Яг тэгэхэд нь л! Өчүүхэн ч сандралгүй, өчүүхэн ч харь хөндий сүүдэр унагалгүйгээр өө энэ чинь дурлал шүү дээ гэж мэдэж тосож авцгаая. Дурлалаа!

За тэгээд... Тоглоомонд оролцох уу? Чамд минь тийм зориг байх нь уу?

Юу? Би юу? Би өөрөө юу? Нөгөө уриалан даллаад байсан би нь өөрөө юу? Харин л дээ, би ч бас эргэлзээд л байна. 
 
Энэ тоглоомыг хараад л тоглоод залхаад ч байгаам шиг тэгээд нөгөө тоглоомны шарх энэ тэр гээл тэрийгээ бас эдгээх тоглоом тоглож эхэлнэдээ тэгсэн яасан дахиал шинэ дурлалын тоглоом гарч ирнэ биз гэтэл тэр дунд мартагдхааргүй тоглоом гэж байдаг тэрийг хэзээ ч мартхааргүй сэтгэл зүрхэнд нь үүрд оршихоор газар булчаад тоглоол байна . Хүн гэдэг бас сайхан амьтан шүү өмнө нь тоглож байсан бүх тоглоом болгон дээрх дүрээ мартчаад зарим нэгийг бас санах байх л даа хамт тоглож байсан хүнээ шинэ тоглоом дунд нь гарч ирүүл аймар тэнэг том болсон юм шиг юу чамтай тоглож байл уу ? гэсэн шиг үл тоомсорлох нэгэн байдаг.
Яхавдаа ягаад тоглоом гэж нэрлэх болсоныг нь сайн мэдэхгүй ч миний хувьд энэ тоглоом гэж бодуул шарх маань ч тэр бодол маань ч тэр арай өөр болж байгаа юм шиг санагдах шиг.

Дээрх тоглоомы бичлэгийг http://blog.gmb.mn.