Monday, 10 August 2020

GRANDMA CARDIGAN


Яаг нэг эмээгийнхээ шүүгээнээс гаргаад өмссөн мэт харагдах өнгө хээтэй царай муутай ноосон цамц загварын хүмүүст заавал байх ёстой шилдэг хувцасны нэг болоод байдаг байгаа....
Буруу харвал хэт эмээ харагддахаар боловч хувцаслалтынхаа өнгө, шоон хээнд тааруулаад хувцаслалтаа өмсчихвөл та хаана ч явсан донжтой харагдана л гэж мэд хэхэхэ.
Хамгийн гол нь зохицуулан хувцаслахдаа бариу хувцаснаас зайлс хийн өргөн өмд, А хэлбэртэй юпка гэх хувцастай өнгө дагуу тааруулан өмсөх таны зөв сонголт байх болно.

Tuesday, 14 January 2020

Check pattern VS Animal pattern








Энэ өвөл гадуур хувцасны загвар дөрвөлжин, амьтны хээн дээр төвлөрчээ. Эдгээр хээтэй загварууд нь моданоос хэзээ ч гарахгүй учраас таны мөнгө, цаг хугацааг хэмнэх болно. Гадуур хувцсан дотроо энгийн классик имиджийг бүрдүүлснээр өвөрмөц хээг тодотгож болно. 
Амьтны хээтэй хүрмийг өдөр тутамд өмсөхөд тохиромжгүй  боловч бидний хувцасны шүүгээнд заавал байх ёстой хээний нэг шүү дээ...
Энэ жилийн цоохор ирвэсэн бор хээ маань хамгийн эрэлттэй өнгөний тоонд зүй ёсоор багтсан байна шүү цаана чинь...




Дөрвөлжин ба амьтны хээнд адил төстэй тал олон бий. 
Дөрвөлжин хээнд өргөн, нарийн, бүдүүн, зузаан гэх мэт олон төрөлтэй. 
Мөн дөрвөлжин хээ өвдөгнөөс доош урт загварын юбка дээр илүү зохидог бөгөөд таны хөлийг илүү урт харагдуулна. Амьтны хээн дээр итгээд зураастай хээнээс нь таны биеийн галбирыг илүү галбиртай харагдуулдаг л гэнэ шүү..... 




" Худлаа загварлаг биш өөрчлөлт өгсөн загвар " 



Дөрвөлжин хээ нь тансаг харагддаг боловч хэтэрхий ойлгомжтой гэгдэх,  амьтны хээ нь хэт задгай харагддаг гэгдэх!? Энэ бол худлаа цуу яриа одоо тэр бодлоо аваад хаяaх хэрэгтэй. 
Хонхон хэлбэртэй ханцуйтай Дөрвөлжин хээтэй понк загварын пиджак нь стрит стил буюу гудамжинд хамгийн энгийн мөртлөө загварлаг харагдахаар тодорхойлж байна. 
Эсрэгээрээ амьтны хээтэй арьсан пиджак нь А хэлбэрт юпка дээр энгийн сорочка цамц урт түрийтэй элгэн гуталаар энэхүү загварын тодотгож өөрийгээ загварлагаар илчилэх бас нэгэн күүл арга билээ.


Text by Dugi
Edited by Baigal

Wednesday, 8 January 2020

Хайр хүндлэл






Хүнд хайрлагдах хүндэлүүлэхийг мэдрэх ямар гоё огшмоор мэдрэмж байдаг юм бэ..,,
Хайр хүндлэлийг би өмнө нь ойлгодоггүй байж одоо хайр хүндлэлийг нэг нэгээр мэдрэх тусам энерги, дулаан мэдрэмжийг авч байна.

Миний туулсан амьдрал тийм урт удаан биш ч одоо л нэг юмыг наана цаанатай харах хайр гэж юу болох дууны үг шиг хайр бол агуу гэдэг үгний утга учирыг ойлгож л явна даа.

Хүн чинь жижигхээн юм дээр хайрыг мэдэрдэгийг одоо л ухаарах нь ухаан муутайгын миний буруу юмдаа. Өмнө нь энэхүү жижиг хайрыг ч үл тоон хүнтэй харьцдаг байсан байна даа.

Насны эцэст бид нүцгэн үлдэнэ гэдэг юутай үнэн үг вэ....,,... хайр хүндлэл таны эцсийн мөчид чинь тойрон байгаа хүмүүсээр чинь ойлгуулах байхдаа гэж би бодно.

Tuesday, 7 January 2020

Дурсамж 1




Instagram 上的 Yu Nagaba:「 Girl. #girl #kaerusensei #yunagaba #長場雄 」

2018 оны 8 сар байсан байх... зураг авалт гээд Мишээл экспо дээр зураг авалт хийж яваад багаараа сайн ажилж чадаагүйгээс болж бид үнэтэй эдлэл алдаад цагдаа дуудаад хүлээж суухдаа бие биедээ хичнээн гомдвоо. Тэр үед би аймар уур хүрч байсан ч тэвчээртэй байхыг хичээлээ бүгд намайг орхиод ажилруугаа явж би цагдаад мэдүүлэг өгөхөөр үлдлээ, өө тэгээд нөгөө вий вий гээд дуу хангинуулаад явдаг поргон гэдэг билүү!? Тэр дотор суугаад яаая түгжрээ бол юу ч биш хажуугаар нь эсрэг урсгалаар сүнк гээд л нисэх мэт явж цагдаагын газар ирээд мэдүүлэг өгөхөөр цагдаа ахын өрөөнд орж суудын байна. Цагдаагын газар болхоор ч тэр үү нэг л гэмт хэрэг хийсэн юм шиг санагдаад түгшүүртэй байж билээ. За тэгээд мэдүүлэг эхэллээ ямар ажилтай хэн бэ ? гээд л надаа асуулаа Вицуал Мерчиндайзер гэсэн инээгээд ямар юмаа? Чи тэгээд яаг юу хийх уу гэхээр нь Өрөлт хураалт гэсэн бас л инээгээд / манайд ингээд энэ мэргэжил үнэхээр үнэлэгддэггүй хорвоо юм даа / л за тэгээд өрөлт хураалт хариуцдаг хүн энд юу хийж яваан гээд л байцааж гарч байсан гэнэт хаалганы цаанаас байцаагчаа нөгөө самсүнг утас ирчижээ гээд нэг эгчийг оруулж ирдийн хахаха нөгөө эгч би утасаа олсон гэж дуулаад ирлээ байцаагчаа гээд мишээгээд л нэг бичиг аваад гараад явав дараа нь байцаагчийн найз байцаагч орж ирсэнээ нөгөө пальто юм уу наадах чинь гээд надруу хардымдаа хахаха би пальто болчихжээ гэж хахаха тэгэхдээ үнэхээр тэр эгчийн утас олдог шиг бидний алдсан паьтог олж өгөх найдвар бас харагдсан шүү, гэтэл яаг алдсан газрын бүх камер ажилддаггүй гэсэн яаг кино шиг нөгөө хулгайч нь бүх камерийн бичлэгийг авсан байж таарна аймар хулгайч Говийн пальто тийм л үнэ цэнэтэй байж л дээ яааая тэгээд яахавдээ бид муухай царайлаад хувааж төлсөн байдаг юмаа энд ямар юм сурсан бэ гэхээр багаараа сайн ярилцаж холбоотой ажиллах ёстойг үнэн бодитоор ойлгосон доо. 

Wednesday, 11 December 2019

Дурсамж


Шинэ жил дөхөх дусам халуун дулаан дурсамжууд бодогдох боллоо....


1990-ээд оны өвөл Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонын хашлагын цасан дээр чаргаараар байрныхаа андуудтайгаа гулгаж гарна хэдэн цагаар өлсөхөөч мартан тоглоно шүү дээ.... дараа нь Төмөр замын удирдах газрын сааданд цасаар байлдаж тоглож байгаад орой нь ямар нэгэн кино гарж байгаа гээд л бид салдаг байлаа, өдөрт нэг л хоол иддэг байждээ.
Зун нь өглөө 7 гэж Төмөр замын удирдах газрын сааданд цуглана / амралт эхлэсэн үед / аая тэгээд гүйдэг ХэХэХэ тэгээд дараагаар нь нуугдаж тоглоно тэр үед модны нүхэнд багтаад нуугддаг байжээ / энэ хэсэгийг аягүй тод санадагым / . Хэсэг амрангаа нэгнийдээ очиж балга хүйтэн ус бариантай талх идчээд буцаад саадандаа очиж баавгайн чихдэнэ ингээд л бас нэгэн өдөр өнгөрдөг байж.

Юу ч бодохгүй зөвхөн тоглохоо л боддог хүүхэд наc хамгийн дулаан дурсамж.

#ChristmasThought #MerryLittleChristmas #ChristmasMemory #Childhood

Tuesday, 14 August 2018

BEST FRIEND OR !?

Хамгийн сайн найзтайгаа хайр дурлалын харьцаатай болж болох болов уу?




Эр эмийн хооронд найз байх нь зөв үү?



Миний хамгийн сайн найзуудын дунд Батаа гээд 10 жилээс эхлээд найзлаад элийрч балаарч явдаг найз байлаа.


Түүний дараагаар бид хоорондоо илүү дотно болж байнга уулзаж өөрсдийнхээ үзэл бодлыг хуваалцдаг,,... Тэглээ гээд Батаа миний сонирхдог эрчүүдийн нэг үнэндээ бол биш !?




Хажуунаас найз нөхөд гэр бүлийн хүмүүс эр эмийн хооронд найз нөхөд гэж байдаггүй юм гэж ярьдаг,.,.



Бидний нөхөрлөлд өөрчлөлт ч орсон.


Бид ердийнх шигээ оройн хоол идээд пиво ууж суулаа, 
Батаа : ( Би чиний наад занд хайртай..,,, )
                                                Би : ( Би ч гэсэн хайртай.) 
Энэхүү яриаг бид юу ч бодолгүй тэгж эхлүүллээ.



Удаан хөдөлгөөнтэй би,
Дандаа эрч хүчтэй байдаг Батаа,
Бид 2 дэндүү өөр хүмүүс



Өдрийн 2 цаг хүртэл унтдаг би,
Өдөрт 40 минут заавал гүйдэг Батаа




Өглөө болгон өндөгтэй талх кофе уудаг би,
Ногоо жимс овъёосоор өглөөг угтдаг Батаа





Одоог хүртэл сайхан найз байсан найз маань эр хүн болж хувирах тэр мөч ямар байх бол!?


Tuesday, 3 July 2018

Advice for every single youth





Ажлынхаа жолооч ахтай жаахан буу халж замдаа бөгжрөн явбаа, / ахаа гэр бүлтэй болоод та юуны төлөө явсан бэ?? / Би бодохдоо үр хүүхэд гэх байх гэж бодсон тэр ах маань хариуд урдаа зорилогоо тавиад л юу ч болсон шантрахгүй урагшаа явахын төлөө явж ирлээ тэгэж байтал аяндаа үр хүүхэд хамтдаа энэ амьдралыг босголцоод их гоё шүү..,.. Би гэтэл хэдэн өрөө бодоод л аймар хямраад л тэгсэнээ гэнэт гайгүй болоод л явж байсан өр мөр бол томоохон зорилогын хажууд уг нь юу ч биш юм байна гэдгийг ахаас сурсан гоё сургамж, залуучууд бид амархан шантрах гээд байдаг нэг бодно  байгаа Айн!!!  PS.  / колагаа уухаа болиод байгаа биеээ бодож амьдрахаар шийдсэн Дөөгий /.