Sunday, 2 May 2021

Meet us

Зураг авалтын баг хамт олны чухал хэсэг болох хүмүүстэй танилц...


Эгшиглэн / Photographer / 

Зураг авалт  Mood Board бэлэн түүний дагуу модель нүүр будалт , үс засалт,  хувцаслалт гээд бүх юм бэлэн байхад сэтгэл хангалуун зургаа эхлүүлдэг.
Зураг авалтын үеэр хүссэн зураг хурдтай гарах бас кайфтай ..



Ука / Senior Creative manager  / 
 Ажлын бэлтгэл 100% бэлэн болсон үед хамгийн гоё, түүний тулд бид багаараа бүх зураг авалтын үйл ажиллагааг бэлдэх явц 100% мэргэжлийн төвшинд ажиллаж байгаагаа мэдрэх хамгийн сайхан.
 Мерчиндайзер байх үедээ Шинэ Коллекцтэй хамгийн түрүүнд танилцах бусдаас түрүүлж бүх загваруудтай танилцах өөрийн санаа бодлоо дизайнертайгаа хуваалцах хамгийн гоё. 





Сүрэн /Make up artist and illustrator /
Үйлчлүүлж нүүрээ будуулж буй хүн маань сэтгэл хангалуун надад баярлаад гархад туйлийн гоё сэтгэгдэл үлддэгдээ. Миний өөрийн мэргэжлийн хувьд гэвэл өөрийн төсөөлөн бодсон зургаа цаасан дээр буулгаад яаг төсөөлсөн шиг минь буугаад ирэхээр үнэхээр сайхан байдаг.


Сувдаа / Make up artist / 
Загварын шоуны ард 40 моделио будаж байхдаа гүн ажилдаа ордог дуусгаад будсан моделиуд маань тайз нь дээр гэрэлтээд алхахыг хараад өөрөөрөө маш их бахархдаг даа... гэртээ харихдаа хүртэл сэтгэл хангалуун байдаг.


Дөөгий /Creative manager / 
Зураг авалтын санаа гаргаад түүнийхээ дагуу Mood Board болон зураг авалтад хэрэгтэй бүх зүйлсээ бэлэн болгоод модельтойгоо харьцаад хүссэн зургаа гаргахыг хичээдэг,  тухайн зураг авалтад модель болон фото зурагчинтайгаа нэг хүн болон ажиллах хамгийн гоё.





 

Monday, 26 April 2021

Тэмдэглэл....

 





Тэмдэглэл....


Хүмүүс өөрсдийн хүн муулсан шүүмжилснээ мартаад өөрийг ээ шүүмжлүүлэх хэлүүлэхээр 

аймаар юм болсон мэт байдаг юм байна.


Мэдэхгүймдаа өөрөө л зөв бол надад бусад хамаагүй хүмүүс энэ дэлхийгээр дүүрчдээ.


Би аль болох сонсдог талдаа өөрийг ээ ярихаар хүмүүс өөрийн бодоод зөвлөөд сүүлдээ загнах гээд байдаг тэр бол надаа маш эмзэг ээр тусдаг би загнуулах гэж бодолтоо ууг нь хуваалцаагүй л дээ шоглоом доромжлуулах гэж бодол санаагаа хуваалцдаггүй учраас би нээх яриад байдаггүй.


Тэгээд өөрөө өөртөө найдаад явахаар шийдсэн хэхэхэ

Thursday, 15 April 2021

VM & Display Awards Winners 2019 - Retail Focus

 VM & Display Awards Winners 2019 - Retail Focus,

JOSEPH ,London, UK, "Laying on the floor listening to music might be all the therapy that you need", mannequin by Atrezzo Mannequins, pinned by Ton van der Veer,

Monday, 10 August 2020

GRANDMA CARDIGAN


Яаг нэг эмээгийнхээ шүүгээнээс гаргаад өмссөн мэт харагдах өнгө хээтэй царай муутай ноосон цамц загварын хүмүүст заавал байх ёстой шилдэг хувцасны нэг болоод байдаг байгаа....
Буруу харвал хэт эмээ харагддахаар боловч хувцаслалтынхаа өнгө, шоон хээнд тааруулаад хувцаслалтаа өмсчихвөл та хаана ч явсан донжтой харагдана л гэж мэд хэхэхэ.
Хамгийн гол нь зохицуулан хувцаслахдаа бариу хувцаснаас зайлс хийн өргөн өмд, А хэлбэртэй юпка гэх хувцастай өнгө дагуу тааруулан өмсөх таны зөв сонголт байх болно.

Tuesday, 14 January 2020

Check pattern VS Animal pattern








Энэ өвөл гадуур хувцасны загвар дөрвөлжин, амьтны хээн дээр төвлөрчээ. Эдгээр хээтэй загварууд нь моданоос хэзээ ч гарахгүй учраас таны мөнгө, цаг хугацааг хэмнэх болно. Гадуур хувцсан дотроо энгийн классик имиджийг бүрдүүлснээр өвөрмөц хээг тодотгож болно. 
Амьтны хээтэй хүрмийг өдөр тутамд өмсөхөд тохиромжгүй  боловч бидний хувцасны шүүгээнд заавал байх ёстой хээний нэг шүү дээ...
Энэ жилийн цоохор ирвэсэн бор хээ маань хамгийн эрэлттэй өнгөний тоонд зүй ёсоор багтсан байна шүү цаана чинь...




Дөрвөлжин ба амьтны хээнд адил төстэй тал олон бий. 
Дөрвөлжин хээнд өргөн, нарийн, бүдүүн, зузаан гэх мэт олон төрөлтэй. 
Мөн дөрвөлжин хээ өвдөгнөөс доош урт загварын юбка дээр илүү зохидог бөгөөд таны хөлийг илүү урт харагдуулна. Амьтны хээн дээр итгээд зураастай хээнээс нь таны биеийн галбирыг илүү галбиртай харагдуулдаг л гэнэ шүү..... 




" Худлаа загварлаг биш өөрчлөлт өгсөн загвар " 



Дөрвөлжин хээ нь тансаг харагддаг боловч хэтэрхий ойлгомжтой гэгдэх,  амьтны хээ нь хэт задгай харагддаг гэгдэх!? Энэ бол худлаа цуу яриа одоо тэр бодлоо аваад хаяaх хэрэгтэй. 
Хонхон хэлбэртэй ханцуйтай Дөрвөлжин хээтэй понк загварын пиджак нь стрит стил буюу гудамжинд хамгийн энгийн мөртлөө загварлаг харагдахаар тодорхойлж байна. 
Эсрэгээрээ амьтны хээтэй арьсан пиджак нь А хэлбэрт юпка дээр энгийн сорочка цамц урт түрийтэй элгэн гуталаар энэхүү загварын тодотгож өөрийгээ загварлагаар илчилэх бас нэгэн күүл арга билээ.


Text by Dugi
Edited by Baigal

Wednesday, 8 January 2020

Хайр хүндлэл






Хүнд хайрлагдах хүндэлүүлэхийг мэдрэх ямар гоё огшмоор мэдрэмж байдаг юм бэ..,,
Хайр хүндлэлийг би өмнө нь ойлгодоггүй байж одоо хайр хүндлэлийг нэг нэгээр мэдрэх тусам энерги, дулаан мэдрэмжийг авч байна.

Миний туулсан амьдрал тийм урт удаан биш ч одоо л нэг юмыг наана цаанатай харах хайр гэж юу болох дууны үг шиг хайр бол агуу гэдэг үгний утга учирыг ойлгож л явна даа.

Хүн чинь жижигхээн юм дээр хайрыг мэдэрдэгийг одоо л ухаарах нь ухаан муутайгын миний буруу юмдаа. Өмнө нь энэхүү жижиг хайрыг ч үл тоон хүнтэй харьцдаг байсан байна даа.

Насны эцэст бид нүцгэн үлдэнэ гэдэг юутай үнэн үг вэ....,,... хайр хүндлэл таны эцсийн мөчид чинь тойрон байгаа хүмүүсээр чинь ойлгуулах байхдаа гэж би бодно.

Tuesday, 7 January 2020

Дурсамж 1




Instagram 上的 Yu Nagaba:「 Girl. #girl #kaerusensei #yunagaba #長場雄 」

2018 оны 8 сар байсан байх... зураг авалт гээд Мишээл экспо дээр зураг авалт хийж яваад багаараа сайн ажилж чадаагүйгээс болж бид үнэтэй эдлэл алдаад цагдаа дуудаад хүлээж суухдаа бие биедээ хичнээн гомдвоо. Тэр үед би аймар уур хүрч байсан ч тэвчээртэй байхыг хичээлээ бүгд намайг орхиод ажилруугаа явж би цагдаад мэдүүлэг өгөхөөр үлдлээ, өө тэгээд нөгөө вий вий гээд дуу хангинуулаад явдаг поргон гэдэг билүү!? Тэр дотор суугаад яаая түгжрээ бол юу ч биш хажуугаар нь эсрэг урсгалаар сүнк гээд л нисэх мэт явж цагдаагын газар ирээд мэдүүлэг өгөхөөр цагдаа ахын өрөөнд орж суудын байна. Цагдаагын газар болхоор ч тэр үү нэг л гэмт хэрэг хийсэн юм шиг санагдаад түгшүүртэй байж билээ. За тэгээд мэдүүлэг эхэллээ ямар ажилтай хэн бэ ? гээд л надаа асуулаа Вицуал Мерчиндайзер гэсэн инээгээд ямар юмаа? Чи тэгээд яаг юу хийх уу гэхээр нь Өрөлт хураалт гэсэн бас л инээгээд / манайд ингээд энэ мэргэжил үнэхээр үнэлэгддэггүй хорвоо юм даа / л за тэгээд өрөлт хураалт хариуцдаг хүн энд юу хийж яваан гээд л байцааж гарч байсан гэнэт хаалганы цаанаас байцаагчаа нөгөө самсүнг утас ирчижээ гээд нэг эгчийг оруулж ирдийн хахаха нөгөө эгч би утасаа олсон гэж дуулаад ирлээ байцаагчаа гээд мишээгээд л нэг бичиг аваад гараад явав дараа нь байцаагчийн найз байцаагч орж ирсэнээ нөгөө пальто юм уу наадах чинь гээд надруу хардымдаа хахаха би пальто болчихжээ гэж хахаха тэгэхдээ үнэхээр тэр эгчийн утас олдог шиг бидний алдсан паьтог олж өгөх найдвар бас харагдсан шүү, гэтэл яаг алдсан газрын бүх камер ажилддаггүй гэсэн яаг кино шиг нөгөө хулгайч нь бүх камерийн бичлэгийг авсан байж таарна аймар хулгайч Говийн пальто тийм л үнэ цэнэтэй байж л дээ яааая тэгээд яахавдээ бид муухай царайлаад хувааж төлсөн байдаг юмаа энд ямар юм сурсан бэ гэхээр багаараа сайн ярилцаж холбоотой ажиллах ёстойг үнэн бодитоор ойлгосон доо. 

Wednesday, 11 December 2019

Дурсамж


Шинэ жил дөхөх дусам халуун дулаан дурсамжууд бодогдох боллоо....


1990-ээд оны өвөл Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонын хашлагын цасан дээр чаргаараар байрныхаа андуудтайгаа гулгаж гарна хэдэн цагаар өлсөхөөч мартан тоглоно шүү дээ.... дараа нь Төмөр замын удирдах газрын сааданд цасаар байлдаж тоглож байгаад орой нь ямар нэгэн кино гарж байгаа гээд л бид салдаг байлаа, өдөрт нэг л хоол иддэг байждээ.
Зун нь өглөө 7 гэж Төмөр замын удирдах газрын сааданд цуглана / амралт эхлэсэн үед / аая тэгээд гүйдэг ХэХэХэ тэгээд дараагаар нь нуугдаж тоглоно тэр үед модны нүхэнд багтаад нуугддаг байжээ / энэ хэсэгийг аягүй тод санадагым / . Хэсэг амрангаа нэгнийдээ очиж балга хүйтэн ус бариантай талх идчээд буцаад саадандаа очиж баавгайн чихдэнэ ингээд л бас нэгэн өдөр өнгөрдөг байж.

Юу ч бодохгүй зөвхөн тоглохоо л боддог хүүхэд наc хамгийн дулаан дурсамж.

#ChristmasThought #MerryLittleChristmas #ChristmasMemory #Childhood

Tuesday, 14 August 2018

BEST FRIEND OR !?

Хамгийн сайн найзтайгаа хайр дурлалын харьцаатай болж болох болов уу?




Эр эмийн хооронд найз байх нь зөв үү?



Миний хамгийн сайн найзуудын дунд Батаа гээд 10 жилээс эхлээд найзлаад элийрч балаарч явдаг найз байлаа.


Түүний дараагаар бид хоорондоо илүү дотно болж байнга уулзаж өөрсдийнхээ үзэл бодлыг хуваалцдаг,,... Тэглээ гээд Батаа миний сонирхдог эрчүүдийн нэг үнэндээ бол биш !?




Хажуунаас найз нөхөд гэр бүлийн хүмүүс эр эмийн хооронд найз нөхөд гэж байдаггүй юм гэж ярьдаг,.,.



Бидний нөхөрлөлд өөрчлөлт ч орсон.


Бид ердийнх шигээ оройн хоол идээд пиво ууж суулаа, 
Батаа : ( Би чиний наад занд хайртай..,,, )
                                                Би : ( Би ч гэсэн хайртай.) 
Энэхүү яриаг бид юу ч бодолгүй тэгж эхлүүллээ.



Удаан хөдөлгөөнтэй би,
Дандаа эрч хүчтэй байдаг Батаа,
Бид 2 дэндүү өөр хүмүүс



Өдрийн 2 цаг хүртэл унтдаг би,
Өдөрт 40 минут заавал гүйдэг Батаа




Өглөө болгон өндөгтэй талх кофе уудаг би,
Ногоо жимс овъёосоор өглөөг угтдаг Батаа





Одоог хүртэл сайхан найз байсан найз маань эр хүн болж хувирах тэр мөч ямар байх бол!?


Tuesday, 3 July 2018

Advice for every single youth





Ажлынхаа жолооч ахтай жаахан буу халж замдаа бөгжрөн явбаа, / ахаа гэр бүлтэй болоод та юуны төлөө явсан бэ?? / Би бодохдоо үр хүүхэд гэх байх гэж бодсон тэр ах маань хариуд урдаа зорилогоо тавиад л юу ч болсон шантрахгүй урагшаа явахын төлөө явж ирлээ тэгэж байтал аяндаа үр хүүхэд хамтдаа энэ амьдралыг босголцоод их гоё шүү..,.. Би гэтэл хэдэн өрөө бодоод л аймар хямраад л тэгсэнээ гэнэт гайгүй болоод л явж байсан өр мөр бол томоохон зорилогын хажууд уг нь юу ч биш юм байна гэдгийг ахаас сурсан гоё сургамж, залуучууд бид амархан шантрах гээд байдаг нэг бодно  байгаа Айн!!!  PS.  / колагаа уухаа болиод байгаа биеээ бодож амьдрахаар шийдсэн Дөөгий /.

Tuesday, 8 May 2018

Along with the GODS





Бурхадын хамт Along with the GODS

Энэ кино их цаад утга учиртай кино энэ л яваа насандаа хүн атаа чөтөө хүний мууг үзэх сэтгэл дотроо бас хүний мууг бодож явж болохгүйг бидэнд хэлээд байгаа мэт санагдсан.
Нэгэн сайхан санаатай Гал коммандын ажилтан ажилаа хийж явж байгаад чад хийсэн билээ түүнийг нүдээ нээтэл нэг хөөрхөн охин 2 сайхан залуу нүүрэн дээр нь сэрсэн үү за явие ажил их байна гэх юм гэнэ, тэгсэн тэр гурав маань эрлэгийн илч нар байжээ хүн өнгөрсөнийхээ дараа 49 хоног дотор 7 бурхадтай уулзаад тамруу явах явахгүйгаа шийддэг байхнээ нэг ёсондоо шүүхээр орж байгаам, Үхлийн там, Худал хуурмагын там, Нүгэл хилэнцийн там, Залхуу хойргын там, Урван хууралтын там, Хүчирхийлэлийн там, Ээж, аав ахан дүүсийн амин холбоо гэх 7 Бурхад дээр очиж өөрийнхээ өнгөрсөн амьдралаа шүүхдүүлэн тамд очих эсгэвэл 49 хоногын дараа хүн болон төрөх ажээ гоё байгааз дахин хүн болон төрөх,,,.,,,

За тэгээд 3 эрлэгийн илч нь энэ хүний маань өмгөөлж хамгаалах өмгөөлөгч маягтай илч нар юм байгаам тэр 3-т 49 хүнийг өмгөөлөөд 7 бурхадыг давчуул бас хүн болж төрөх боломжтой болж байгаам энэ өнгөрсөн хүн нь 48 дахь хүн гээд үхэн хатан гүйгээд байна лээ кккк.

Зиак манайхаан би нээх урт юм бичээд яахавдээ тээ та нар үзээ тэгэхдээ юнивишнээр гараагүй би нэтээр үзцээн сүүлийн хэсэг дээр сад тавьсандаа аймар дуу гарган ихэр татан уйлж муйлж шөнийн 23 цагт хэхэхэ манай найз бас сад тавьсан гэсэн Солонгосчууд ойрд дажгүй сторитой нэг ангит кино, олон ангит кино хийгээд байгаа шүү нэг тийм утга учиртай нэгийг үгүйлсэн байдаг л хайр дурлал гэж хийхээ байжээ гоё !!!

Яаж ийж байгаад үзээрэй их юм буруу хийж байждээ, үйлийн үр гэдэг юм байдын байна хүнд муу санах атаа чөтөө гэдэг чинь иргээд над дээр ирэх юм байна гэдэгийг утгаар нь үзүүлсэндээ хамгийн аймар нь ээжийгээ гомдоох ............

Sunday, 6 May 2018

Co Co




Сүүлийн хэдэн сард үзсэн киногоо сонирхуулье,

Ко Ко  гэх киног их шимтэрхэн үзэвээ,
Зиак эхлээд Ко Ко гээд 2017 оны шилдэг хүүхэлдэйн кино уг кино маань гэр бүлийн гишүүн бүрт хүртээсэй гэмээр кино байсан. Ко Ко гээд жаахан хүү дуучин болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд гэвч гэр бүл нь түүний хүсэл мөрөөдлийг ер нь хөгжим дуу урлагыг үзэн яддаг хүмүүс байлаа. Түүний буурайгийн буурай өвөө нь урлагын хүн байсан бөгөөд урлаг хөөж гэрээсээ гараад найзыхаа гарт амь өртөөд дахин иргэж гэртээ ирээгүй гэдэг. Түүнээс хойш буурайгийн буурай эмээ нь гэрт буй бүх хөгжим зэмсэгээ гаргаж хаяад Гутал хийж наймаа хийж охиноо тэжээж амьдран ирсэн ба охин нь ч түүнийг өв залгамжилж ирсээр хөгжим дуу гэх мэтийн үгс дахиж хэзээч хэрэглэгдэлгүй иржээ Ко Ко хүү маань тэгсэн ч мөрөөдөлөө нууцхан мөрөөдөн нууцаар гитар даран иржээ.
Тэгж байгаад гэр бүлдээ мэдэгдэн бөөн юм болоод хөөрхий тэгээд нэг тийм ээж, аав, эмээ, өвөөдөө загнуулахаар нэг тийм гэрээсээ гараад л гүймээр санагддагдаа тэгээд  Ко Ко яаг тэгэж гүйж гараад нэг талийгаач алдарт дуучины дурсгалынх нь өрөөнд ороод гитарыг нь хөглөчихвөө тэгсэн сүнс болоод тэгээд л уг хүүхэлдэйн адал явдал эхэлдэг юмдаа,
Гэртээ юунивишион дээр гарсан байхаар нь хүүтэйгээ үзсэн их үзүүштэй хөөрхөн ид байлаа.
3 өдрийн турш зөндөө үзсэн ч залхахааргүй хөөрхөн кино үзээрэй манайхаан...,,,..
Гэр бүл, мөрөөдөл бол хамгийн чухал юм байна гэдэгийг мэдрүүлсэндээ,,..,,

Monday, 11 December 2017

Шинэ жилийн дурсамж

                      

Ойрд эндээ юм бичиж эерэг уур амьсгал оруулаагүй юм байна даа,,.,,
Удахгүй шинэ жил болох гэж байгаам чинь шинэ жилийн талаар  хөгжилтэй сайхан дурсамжаас  цуглуулж үзээдээ миний дотны найз Б-Ж маань надтай хамт байсан нэгэн шинэ жилийг үгүйлж байнаа, тээр жилийн нэг шинэ жил дизайнер болох 4,5 найзуудаараа нийлж шинэ жилийн орой хоолонд орсон юм аан тэгэхдээ бид эхлээд сугалаагаар нэг нэгнийгээ сонгоод яаг түүн шиг стил имижтэй болж ирэх болсон, тэгээл аягүй хөөрхөн надтай адил болсон охин мань надтай ижил болох байсан юм л даа нэг тийм сэвсгэр юм өмсдөг байлаалдаа тэр охин маань бүр өмнөх өдөр нь загварыг нь гаргаад оёод өмсөөд ирүүл яах уу, тэгээл бид хэд гоё хоол моол идээдл мар мар гэж ярилцаал хөгжилдөөл сайхан оройг тэгж нэг өнгөрөөж байж билээ би жаахан согтоод дэгдээд л тэд нарийгаа жаахан гүйлгэсэн гэсэн өөр юмгүй байхаа тиймээ БЖ? ХэхэХэ

Миний хувьд бол 2013 оны шинэ жил нөхөртэйгээ анх уулзаад л харцаараа дурласан тэр өдөр хамгын нандин сайхан шинэ жил мину би зураг дараад явж байхдаа камернийхаа дурангаар түүнийг дарж байгаад эхлээд дурлачихлаа гэж бодсон манай хүн маань намайг аль дээр мэддэг аль дээр дурлацан зориг хүрээгүй явж байсан юм байна лээ бид 2 тэгээд 12 сарын 30 –нд анх болзоод танилцаж байсан болхоор жил бүрийн шинэ жилээр нээх гоё байдаг шүү дурсамж сэргээд л Аа тийм !!! анх уулзсан тэр орой манай гэрийн үүдэнд хүргэж өгөөд аав ээжтэй таараад манай хүн аймар сандраад зугтаад гүйгээд алга болсоншд нээрээ ккк
Лондонд өвөө эмээ ажаа ахтайгаа 12 сарын 31- ний шөнө салюут буудахыг үзсэн 2008 он !! хэзээ ч би мартахааргүй шинэ жил ..,, 
Шинэ жилээр ер нь тэгээд хүүхдүүд бэлгээ хүлээгээд л бэлэгээ бяцхан үр хүүхэд дүү нартаа өгнө гэж бодоод л дэлгүүр хэсээд л явах бас гоё шүү !

PS: За тэгээд байгуулгын шинэ жилүүд гээд л эхэлцэн биздээ хүүхнүүдээ хамгын энгийн байх нь хамгийн үнэ цэнэтэй харагдуулдаг юм ш дээ !!!

Тэгээл ой мод болоод оров оо!!!!

#ШинэжилийнБэлэг  #ХөгжилтэйДурсамж # ШинэжилийнДурсамж 


Monday, 10 July 2017

This is the movie I love for over 10 Years /10 Things I Hate You About 1999/

Би нь энэ киног үзээд нээх тийм аз жаргалтай болцон мэт мэдрэмж авдымаа. 
Нээрээ л эмэгтэй хүн өөрийг нь гэсэн хүнд тэр хүн нь хэнбүгай ч бай тэр хүндээ үхэн хататлаа дурладаг юм шигээ.Уг кино нь дээр мань эр нөгөө бүсгүйдээ нээх сайн биш байж байгаад ажил хэрэг болгоод харсан чинь өөр харагдаж эхлэх түүнийг өөрийн болгох гэсэн хүсэл эрмэлзэл инээд баясал нь тодоос тод мэдэрч харагдаж чадсан. Бид эхлээд хүний гадаад төрхнөөс болоод дурладаг бол дотоод төрхнөөс болоод салдаг гэж би хувьдаа боддоглдоо. Тэгээд л хүнүүс үерхэж үзэж хүнийг нь таних гэдэг чинь энэ үеэрхэлээс эхэлдэг нь зөб байхаадаа. Тэгэхдээ хавийн амьтантайгаа албан ёсооp үерхэж байгаагаа зарлаад л дараа нь тэгээл салаал тэр чинь бас жаахан асуудал биздээ ,,.. гүүмүү!?



Бүсгүйн дүү охин дээр анхаараад харвал яаг бидэн шиг гаднах төрхийг нь хараад л энэ хүнтэй байвал би ч гэсэн лаг мүндаг күүл гэж бодоол үерхсэн яасан түүнийг ёстой тоогоогүйдээ, тэгээл өөрийг нь гэсэн хүнлүүгээ өөрийн эрхгүй хайр нь татагдаад явсандаа ккк.
Ойрд влогтоо юм бичээгүй байсан сайхан киногоороо эхлэл болгоод зөндөө юм бичихээ амлалт болгиедаа.

Wednesday, 23 November 2016

Эмэгтэй Эрэгтэй бүгд тэгш эрхтэй байх




Блогтоо юм бичээгүй зөндөө сар болжээ. Тэр хугацаанд гэр бүл хүүхэд нтр гээд зөндөө завгүй стрэсстэй байлаа. Гэтэл өчигдөр шөнө хүүгээ унтуулаад Эмма Ватсон гэх эмэгтэйн дуу хоолойг дахин нэг сонслоо өмнө нь сонсоод бас л гоё мэдрэмж авч байсан ч тэр үзэл бодлоо тухайн үед илэрхийлж чадаагүйм байна. Мөн дээрээс нь зөндөө олон хүмүүсийн дуу хоолойг сонсоод зөндөө сэтгэл хөдлөж нүдэнд минь нулимс гараадл авлаа. 
Юуны өмнө миний хүрээлэн байгаа бүх эмэгтэйчүүд охид бүсгүйчүүд минь бид чинь заавал том болоод хүнтэй суугаад гэр бүлээ хүүхдээ гэх зорилготой ажилтай хүмүүс биш юм шүү!!!!
Бидэнд хийнэ бүтээнэ гэсэн сэтгэл байвал болдог юм битгий айж имээж байгаарай, эмэгтэй хүн учираас энэ хөлбөмбөг тоглож чадахгүй гээд бага насанд эмэгтэй учираас гээд мөрөөдлөөс нь түлхэсэн гэх мэтчилэн зөндөө олон эрэгтэй хүний давуу талууд гарч ирнэ эмэгтэй хүн юу гэж энийг хийж бүтээхэв гээд ажилд авахгуй байх түүний кареэрийг дээшлүүлэхгүй байх, гадуур машин байриад явж байхад нь ёоооё хүүхдээ хараад гэртээ сууж байхгүй ингээд явж байхын авгай чинь гэх мэтчилэн эмэгтэй хүнийг дорд үзэх зөндөө олон үйлдлүүд ажиглагдаж байна. Хүнтэй суугаад 2,3 жил гэртээ байгаад нэг л тийм цаанаа гунигтай ууртай уцаартай явхад минь миний талын хүмүүс ч найзууд ч гэсэн чи дуртайдаа гаргачаад юундаа яадраад байна, стрэссдээд байна гэдэг юм бэ? гэдэг үгийг зөндөө сонслоо надаа энэ үг үнэхээр таалагддаггүй яагаад би хэцүү стрэсстэй байгаагаа илэрхийлж тусламж хайж болдоггүйм бэ би тэгээд тэвчээд явах ёстой гэж үү? Надад бас өөрийн гэсэн хийх бүтээх мөрөөдөл зорилго гэж байдаг шүү дээ гэх бодол өчигдөр л орж ирлээ. 3 жил гэртээ өөрийн зорилго мөрөөдлөө газар булаад хүний мөнгөөр гэр бүл хүүхэдээ гэж амьдрах тийм ч таатай сайхан биш санагдлаа миний өөрийн бардам сайхан зан хаашаа алга болчих нь энэ вэ? Одоо надаа ямар ч ирээдүй байхгүй мэт харь газар байх тийм гоё санагдахгүйм. Ажилаа хийж яваа ээжүүдийг харахад цаанаа нэг гэрэлтэй гэгээлэг байх юм гэртээ байгаа эмэгтэйчүүдээсээ илүү өөртөө итгэлтэй сайхан харагдана. Гэртээ байх ажилаа хийх үнэхээр гэр бүлд ч эхнэр нөхөр 2-ын харилцаанд ч том нөлөө ордог гэдэгийг зарим нэг эмэгтэйчүүд ойлгоод байдаг мөртлөө нэг сайн хэлж өгдөггүй дуу хоолойгоо гаргадаггүйм шиг санагдлаа. Би нэг таньдаг охиноосоо ийн асуусан юм  Чи төрөөд 5 сарын дараа ажилд орчихсон яагаад вэ? гэсэн Би дуртай юмаа авхын тулд гэж байсан !!! Ямар гоё санагдсан гээч ...,, Бид өөрсдийн хүн чанар би чинь хэн билээ гэдэгээ хэзээд мартахгүй байх  хэрэгтэй!!! Эмма Ватсоны хэлдгээр өөрийн санаа бодлоо дуу хоолойгоо би хэлэхгүй бол хэн миний өмнөөс хэлж өгөх юм бэ? Одоо санал бодлоо хуваалцахгуй юм бол хэзээ хуваалцах юм бэ!? гээд нэг бодоод үзээрэй хөөрхөн бүсгүйчүүд минь !!!
#бүсгүйчүүд #бидчадна #хийнэбүтээнэ #тэвчихшаардлага #бидэндбайхгүй #эмэгтэйчүүд #тэгшэрхтэй