Thursday, 29 January 2015

Бие даасан Солонгос дизайнер'S

 Хонг хе жин гэх энэхүү эмэгтэй нь эрэгтэй загварыг эмэгтэй загварт оруулан  гаргах дуртай ба тод биш өнгөтэй загвар гаргах дуртай гэнэ.

 Түүний хамгийн хайртай 2 польто, мөн гарын цүнх 
Солонгосын аксисуарын брэнд болох The Bogo гэх брэндтэй хамтран гаргсан зүүлт гэнэ, түүнчлэн эрт эд зүйлсд нугасгүй бөгөөд аавынхаа цаг гэх мэтчилэн аксисуараар гангардаг байна.

Дизайнер Хонг хе жин нь The Modern Studio K гэх нэрээр өөрийн уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Ерөнхийдөө эмэгтэйлэг загварыг алдахгүй эрэгтэй класик загварыг оруулан өөрийн гэсэн өвөрмөц загвараа гаргадаг. Өөрөө ч гэсэн эрэгтэйлэг хувцас өмсөх дуртай ба  Lean and Long стилээр хувцаслах мөн загвар гаргахыг хүсдэг байна. 
/ Тод биш өнгөнүүд дээр өөрийгээ тодорхойлсон час хийсэн зүүлт зүүчихвэл янзын байх байхдаа мөн цаанаа нэг күүл харагдах юм шигээ...би бас нэг иймэрхүү хувцаслалтанд дуртайлдаа /

 Сүлжмэл эдлэлийн загвар зохион бүтээгч Ким Жонг Ин хамгийн энгийн хэрнээ дэгжин сүлжмэл загварыг илүүд үзэх түүний загвар нь цаанаа л нэг энгийн хэрнээ дэгжин харагдуулдаг гэнэ.
 Түүний хувцас гутал их л удаан өмсөж эдэлсэн эд байдаг байна.

Түүний ашигладаг утас нь Итал улсаас оруулж ирээд материал болгон ашигладаг гэнэ. Дээрх ороолтыг уран бүтээлч Ким Ши Нэ гэх хүнтэй хамтран гаргасан байна үнэ нь 108,000 вон гэнэ.

Дизайнер Ким Жонг ин нь сүлжмэл эдлэл дээр 10 жил гаруйтай ажилсан туршлагатай болоод өөрийн бие даасан брэндээ 2013 онд анх гаргасан байна. Sisley, Mine гэх брэндийн зөвхөн сүлжмэл загвар дээр ажилсан гэнэ. Түүний бие даан гаргасан брэнд мөн сүлжмэл Итал улсаас утсаа аван хийдэг онцлогтой хамгийн энгийн загварыг гаргахыг хүсдэг ба зах, ханцуй гэх үл мэдэгдэх дитал нэмэн өөрийн хамгийн энгийн загвараа гаргадаг байна. Урт удаан мөн чанартай дэгжин стилийг эрхэмлэдэг байхнээ.
/ Ер нь сүлжмэл загвар энгийн тусмаа гоёмсог харагдах нь чухал байдаг түүн дээр өгөгдсөн өнгө мөн жижигхэн диталууд бидний нүдийг татах болно./