Monday, 28 January 2013

Захны гоёо

Ажил дээр байнга л сорочкон цамц өмсдөг. Харин байнга өмсөөд байхаар бидэнд нэг л уйтгартай санагддаг ямар нэгэн өөрчлөлт өгмөөр ч юм шиг санагддаг гэхэд би итгэлтэй байна.
Харин доорх зүүлтээр бид уйтгартай сорочкон цамцаа өнгөлөг болгох гээд үзэж болох юм.
Хааяа бас зүүдэггүй байсан зүүлтээ хослуулан зүүж болно шүү дээ. 







Thursday, 24 January 2013

Бүрхэг байна.......


Өчигдөг Англид хамт байсан найзтайгаа уулзаад жаал буу халж суулаа. Бид 2 ийм тийм юм ярьж байгаад нийгмийн дутагдалтай болон хэцүү байдал өсч байгаа хүүхдүүдийн талаар яриа өрнөж эхэлсэн юм. Хог дээр төрөөд тэндээсээ нэг ч удаа хот орж үзээгүй хүүхэд зөндөө байдаг гэнэ. Би таамаглаж байсан боловч  бодит гэж төсөөлж байгүй юм манай найз гэтэл үзээд иржээ. Тэнд очиход найз маань маш том шоконд орж сэтгэл өвдсөнөө ч нуусангүй. Тэдгээр хүүхдүүд маань Улаанбаатарт орж ирвэл Лас Вегасд ирсэн юм шиг болох байх гэсэн найзын маань үг надыг хүртэл шоконд орууллаа. Бидний Монгол Бидний том ирээдүй тэнд хог дээр төрөөд хог дээр амьдралаа зогоож байна. Тэдний буруу гэж юу байхав хөөрхий хүүхдүүд, ингээд л манай Монголд боловсон хүчиний дутагдалтай гээд яриад л байдаг мөн радиогаар ажил байна гээд л зарлаад байдаг байрний урдуур хойгуур доогуур явж хог түүгээд байгаа хүмүүст хүртэл таархаар ажил цаана чинь зөндөө байгаа зарлаад байх юм хүүхдээ хүртэл хогын замаар залгуулж байгаа эцэг эхчүүд арай л дэндэж байна даа. Архиныхаа мөнгийг олж л байвал болох тийм амьдрал манай Монголд ихээр байхад яаж энэ улс маань хөгжиж дэвших билээдээ. Туслалцаа гээд хувцас эрүүл мэндийн үзлэг хэд хийгээд ч нэмэргүй эд нар дахиад л ирээд өгөөд явдаг өдийд ирнэдээ гээд яаг нөгөө хэвээрээ байгаад байдаг ингэхээр туслалцаа ч өгөх хэрэггүй болж байгаам одоо тэгээд эдгээр хүмүүсийг яалтай ч билээ дээ. Бид хувиараа болон ТББ-аар хүртэл зөндөө хадив хүмүүст өгөөд  яваад л байдаг гэтэл дээрдэж байгаа ямар ч зүйл байдаггүй бид хог дээр төрөхөөс нь өмнө буруу замруу орохоос нь өмнө тэдэндээ туслалцаа үзүүлэн өөрийн хүүхэд шиг хандан боловсролтой Монголын нэгэн иргэн болгочихвол бидэнд ч Монголдоо ч тэд маань том болно гэхэд би итгэлтэй байна. Бичэж байхдаа хүртэл зүрх минь түг түг түг гээд байх юм харамсаж байгаагийн шинж байхдаа.  

Wednesday, 23 January 2013

New year and New job


Бүx хүнүүст шинэ оны мэнд Дүгигээс дэвшүүлие!!!

Зиак  шинэ ажилд орлоо энэ удаад бол үнэн аймар ажил Банк Санхүү !!!! Төсөөлөхийн аргагуй инээдтэй нь миний аз байсан байх гэж үзэж байгаа яагаад гэхээр my major is Fashion Design for god sake ингээд л үзэхээр аз эсгэвэл миний эерэг тал маань аая ккккк заза тэр ч яахав ямар ч байсан ажилтай болчлоо шинэ ондоо ажилтай золгож  байна гэдэг чинэ ямар нэгэн юм үгүүлж байна гэсэн үг !! еааае !!! урааа!!! Намайг дэмжиж байсан бүх хамт олондоо талархал илэрхийлье!! Би хичээж ажиллах болно!!!! Би чаднаа!!!!

Ps : Энэ өвөлжингөө гулганаа надтай гулгах хүн байна уу цанаар биш бордоор шүү!! цанаар гулгахгүй!! цанаар гулгаад унавал нэлээн их бэртэнэ харин бордоор бол бөгс өвдөг 2л гэмтэнэ ккк

Monday, 7 January 2013

Том хүний тоглоом


Бага байхад надад яаг миний тоглоом гэж байдаггүй байсан дандаа эгчийн дэвтэр номыг үзээл ураал тэгээд эрэгтэй дүүтэйгээ байнга гарч мортол комбат энэ тэр бөглөө, баавгайн чих, эрзээн, нуугдаж тоглох тэгээл хар шөнө гэртээ  ордог байлаа.
Гэртээ орохдоо дандаа шалбарцан цус хөлс шороотой ороол эмээ өвөөд загниулаад нэг өдөрийг өнгөрөөж байж билээ.
Одоо бол юун тэгэх мантай тоглоомыг үл тоодог болжээ одоо байгаа  тоглоом гэвэл дандаа бэлэг дурсгалын гэсэн юм л байдаг юм байна даа.